CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Японы Кюшуд 6.4 баллын хүчтэй газар хөдөллөө

04-15-2016 14:21

 Японы Кюшу аралд 14-ний орой 6.4 баллын хүчтэй газар хөдөллөө. Гэвч цунами үүсээгүй. Өдгөө хүн амиа алдаж, шархадсан тухай мэдээлэл үгүй байна.
Орон нутгийн цагаар 21-цаг 26 минутад, Бээжингийн цагаар 20 цаг 26 минутад газар хөдөлжээ. Японы цаг уурын танхимын мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Кюшу мужид байсан бөгөөд газрын гүний 10 км-т гарчээ. Газар хөдлөлтийн дараа олон удаа чичиргээ үүсэж, нэг удаа 5.7 баллын чичиргээ үүсчээ. Газар хөдлөлтийн нөлөөгөөр тухайн нутгийн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл зогсжээ. Газар хөдлөлтөд хуучин гэр байшин нурж сүйдэж мэдэх учраас оршин суугчид ойролцоо түр хоргодох газар луу нүүжээ. Холбогдох салбарууд хүн амиа алдаж, шархадсан, эд хөрөнгийн хохирлын байдлыг бүртгэж байна.

                                                                                                /Баатар орчуулав/

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100