CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын ГХЯ-ны сайд Мьянмарын ерөнхийлөгчид бараалхав

04-07-2016 11:25

 

6-нд Мьянмарын Най Пи Тав хотноо, Хятадын ГХЯ-ны сайд Ван И тус орны ерөнхийлөгч У Тин Киавд бараалхав. Иргэний холбоо намын дарга, тус орны ГХЯ-ны сайд Ан Сан Су Ки уулзалтад байлцлаа.

Ван И юуны түрүүнд ерөнхийлөгч У Тин Киавд дарга Ши Жиньпиний мэндчилгээг уламжиллаа. Ван И, Мьянмарын холбооны засгийн газар саяхан шилжилтийн ажлаа амжилттай биелүүлсэнтэй холбогдуулан миний бие Хятадын удирдагчийн нэрийн өмнөөс тус оронд айлчилж байгаа маань Хятад улс Мьянмарын шинэ засгийн газрыг хүндэтгэн, дэмжиж байгааг харуулж байгаа юм. Иргэний холбоо нам өөрийн орны бусад нам эвсэлтэй чин үнэнчээр нягт хамтран ажиллаж, хамтдаа шинэ ирээдүйгээ цогцлоон байгуулахыг Хятад улс хүсэж байна. Хятад улсын зүгээс Мьянмарт найрсаг харилцааны бодлого хэрэгжүүлсээр байгаа бөгөөд хэрэгжүүлэх ч болно. Мөн хамтдаа найрсаг уламжлалаа үргэлжлүүлэн, дээд зиндааны харилцаа, улс төрийн итгэлцэл, стратегийн түншийн бүх талын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

У Тин Киав дарга Ши Жиньпинд мэндчилгээ уламжлахыг Ван И-гаас хүслээ. Тэрээр, намайг ерөнхийлөгчөөр сонгогдсон даруйд дарга Ши Жиньпин баярын цахилгаан ирүүлж байсан. Одоо шинэ засгийн газар байгуулагдсан даруйд эрхэмсэг ГХЯ-ны сайд та айлчилж ирлээ. Хятадын талаас Мьянмарын шинэ засгийн газрыг ийнхүү дэмжиж байгаад баярлан талархаж байна гэжээ.

                                                     \Ц\

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100