CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ханжөү үйлдвэрлэлийн шинэ "хэв загвар" болж байна

04-08-2016 14:36

 

Уламжлалт үйлдвэрлэлийн салбар ухаалаг өөрчлөлтөө түргэтгэж байгаа нь өнгөрсөн жилийн Хятадын Ханжөүгийн аж үйлдвэр хөгжлийн гол сэдэв болов. Эдийн засгийн шинэ нөхцөл байдалд, Ханжөүгийн үйлдвэрлэлийн салбар шинэ үеийн мэдээлэл технологи, уламжлалт үйлдвэрлэлийн гүнзгий уялдааг түргэтгэж, "интернэт+" салбарын шинэ боломжийг сайтар ашиглаж, мэдээлэл технологийн төвлөрөл шинэчлэлээр аж ахуйн нэгжийн дулимаг байдлыг нөхөж, үйлдвэрлэлийн өртгийг бууруулж, уламжлалт үйлдвэрлэлийн салбар ухаалаг, экологийн дээд түвшин тийш хөгжихийг түргэтгэн урагшлуулах болно. Ухаалаг үйлдвэрлэлээр төлөөлүүлсэн мэдээллийн эдийн засаг нь Ханжөүгийн эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийн чухал хүчин болж байна.

Ханжөүгийн Ва Ха Ха үйлдвэрлэлийн баазын 200 гаруй ам дөрвөлжин метр үйлдвэрлэлийн тасагт бүрэн автоматчилсан цэвэр усны үйлдвэрлэл хурдтай явагдаж буйг сурвалжлагч олж харлаа. Энэ үйлдвэр цагт 54 мянган тонн цэвэр ус үйлдвэрлэх хүчин чадалтай, түүхий усаа олон дамжлагаар өнгөрүүлсний дараа, маш хурдтай савлаж, дахин тусгай роботоор тээвэрлэн агуулахад оруулна. Энэ олон дамжлагын явцад зөвхөн тоног төхөөрөмжийг хянаж удирддаг хэдхэн ажилтан байхад л хангалттай ажээ. Ва Ха Ха компаний тоног төхөөрөмжийн инженерийн хэлтсийн дарга Шао Жиньрүн танилцуулахдаа, мэдээлэлжүүлэлт төвлөрөлтийг дамжаад одоогийн үйлдвэрлэл ухаалаг өөрчлөлтийг биелүүлсэн байна гэжээ. Тэрээр: Хойшид манай компани бүх Хятадын хэмжээнд тархсан үйлдвэрлэл бүхэндээ сүлжээний нэгдсэн зохицуулалт хийж, бодит мэдээлэл дагуулан, бодит байдалд хяналт удирдлага, шинжилгээ хийж, групийн төвөөс харьяа 180 гаруй салбар компаний үйлдвэрлэлийн эргэлтийн байдлыг хянаж удирдах болно гэжээ.

Та бүхэн дэлгэцээс харж байгаа нь даруй бидний үйлдвэрлэлийн бодит цаг хугацаа, мэдээллүүд байгаа. Өглөө бүр унтаж сэрээд гар утаснаас эдгээрийг олж харна. Одоо бидний хийх ажил бол аливаа үйлдвэрлэлийн тоо сэлтийг нэгтгэх явдал юм. Харин нэг нэгээр хүснэгт бөглөх будлиантай бүртгэл хийх хэрэггүй болсон нь бидний бүхий л корпорацын хамтын хүчин чадлыг сайжруулах болно.

2015 онд, Ханжөү хотын зохион байгуулан хэрэгжүүлсэн анхны ухаалаг үйлдвэрлэлийн програмын туршилтын 30 төсөл үлгэр жишээ үр ашгаа үзүүлсээр байна.

Ханжөү хотын Ли Тай технологийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Ли Шаньтүн хэлэхдээ, Одоогоор манай компани ханган нийлүүлэлтийн өөрчлөлт, хэлбэрийн шат өгсөлтийг хамгийн ихээр авч ашиглаж байна. Одоо Германы аж үйлдвэр 4.0, аль эсвэл Америкийн аж үйлдвэрийн интернет сүлжээ гэлгүй, бүгд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн автоматчиллыг шаардаж байна. Бидний технологийн хамгийн гол онцлог бол хуучин тоног төхөөрөмжийг ч ашиглаж болно. Учир нь бидний нээн хөгжүүлсэн мэдээлэл нь хуучин тоног төхөөрөмж дээр ашиглах болох бөгөөд автомат дохиог ч олж мэдэж болох юм гэжээ.

Жэжяны Цүньфэн ХХК бол мотоциклын сэлбэг, авто машин үйлдвэрлэдэг уламжлалт аж үйлдвэр юм. Сүүлийн жилүүдэд төрийн тэргүүний хүндэт жагсаалын мотоцикл үйлдвэрлээд хүмүүсийн анхаарлыг татах болжээ. Хэлбэрийн өөрчлөлт хийж байгаа энэ үед Цүньфэн ХХК "Олон улсын шилдэг мотор үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн хангамжийн компани болох" хөгжлийн зорилтын дагуу сүлжээ болон сүлжээний гаднах өөрийн онцлогтой O2O тавцан байгуулжээ. Компанийн орлогч захирал Гаочин хэлэхдээ, Бүх системийг боловсронгуй болгосны дараа бидны судалж буй үр ашиг, бүтээгдэхүүний зураг төсөл ч ахицтай байна. 2014 оны эцэс, 2015 оны эхээр агуулах дахь бүтээгдэхүүний эргэлт 50 хувиар өсөж, тоног төхөөрөмжийн үр ашиг 25 хувиар өсөж, хөдөлмөр хүчний норм 30 хувиар өсөж, бүтээгдэхүүний судалгааны хугацаа 30 хувиар буурсан байна гэжээ.

2015 онд, Ханжөү хотын хэрэгжүүлсэн төсөл 100-аас давж, үүний улмаас ноднин жил Ханжөү хот мэдээллийн эдийн засгийн эргэлтийн орлого 524 тэрбум 700 сая юаньд хүрч, 25.2 хувиар өссөн байна.

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100