CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

ДЭМБ чихрийн шижин өвчнөөс сэргийлэхийг уриаллаа

04-08-2016 10:59

 

4-р сарын 7 бол Дэлхийн эрүүл мэндийн өдөр юм. ДЭМБ энэ оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг сайн байдлаа хэвээр хадгалж, чихрийн шижин өвчнөөс сэргийлье уриан дор тэмдэглэсэн байна. 6-ны өдөр ДЭМБ Женевт "Дэлхийн чихрийн шижин өвчний тухай тайлан"-г анх нийтэлж, биеийн жин хэт их буюу их мариалах нь чихрийн шижин өвчин тусах гол шалтгаан учир уг өвчнөөс сэргийлэхийн төлөө олон орон арга хэмжээ авч ялангуяа энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалсан байна.

ДЭМБ-ын бүртгэлээр, өнгөрсөн хэдэн арван жилд чихрийн шижингээр өвдсөн тохиолдол илт нэмэгдэж, бага орлоготой буюу дунд орлоготой оронд харьцангуй их байна. Хүн амын харьцлаар тооцоолбол, 2014 онд бүх дэлхийд чихрийн шижингээр өвчилсөн хүн нийт хүн амын 8.5 хувийг эзэлсэн байна. Энэ үзүүлэлт 1980 онд ердөө 4.7 хувь байжээ.

ДЭМБ-ын халдваргүй өвчин эмгэгээс сэргийлэх ажил хариуцсан газрын дарга, доктор Этенне Круг танилцуулж хэлэхдээ: "Дэлхийн чихрийн шижин өвчний тайлан"-нд гаргасан хамгийн чухал дүгнэлт бол дэлхийн олон нутагт чихрийн шижин өвчнөөр өвчилж буй хүний тоо нэмэгдсээр байна гэжээ.

"Тайланд тэмдэглэснээр, дэлхийн чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүний тоо тасралтгүй нэмэгдэж байна. 1980 онд дэлхийд чихрийн шижин өвчтэй хүн 108 сая байсан бол одоо 422 сая болж, 4 дахин нэмэгдсэн" гэжээ.

Чихрийн шижин өвчин гурван янзын эх үүсвэртэй байдаг. Өөрөөр хэлбэл Ⅰ,Ⅱ, жирэмсэн үеийн гэж 3 хуваадаг. Үүнд, Ⅰхэлбэрийн чихрийн шижин өвчний үүссэн шалтгаан тодорхойгүй, өвчтөн өдөр бүр инсүлин тарьж хэвийн байдлаа баталгаажуулдаг. Дэлхийн чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн хүний олонх нь Ⅱ хэлбэрээр өвчилсөн байдаг. Голдуу биеийн жин хэтэрч, хөдөлгөөн дутсанаас болдог. Үүнээс үзэхэд Ⅱхэлбэрийн чихрийн шижин өвчнөөс сэргийлж болно.

Доктор Этенне Круг хэлэхдээ, "Эн тэргүүнд онцлох ёстой зүйл бол урьдчилан сэргийлэх явдал болно. Ийм өвчнөөр өвчлөгсдийн дунд II хэлбэрийн чихрийн шижин өвчин зонхилох хэмжээг эзэлж байна. Харин энэ өвчнөөс бүрмөсөн урьдчилан сэргийлж болно. Энэ нь уг өвчний гол шалтгаан болсон хэт таргалалтыг арилгах ёстой. Одоо дэлхийн хэмжээнд 10 хүн тутмаас 3 нь хэт таргалалттай. Мөн 10 хүн тутмаас 1 нь II хэлбэрийн чихрийн шижин өвчинд нэрвэгдсэн байдаг. Харин хэт таргалалт бол II хэлбэрийн чихрийн шижин өвчинд нэрвэгдэх хамгийн гол шалтгаан юм" гэжээ.

Урьд хүмүүс чихрийн шижин өвчинг "баян хүний өвчин" гэдэг байсан. ДЭМБ-ын сүүлийн үеийн тоо сэлтэд харуулснаар, одоо чихрийн шижин өвчний тархалтад хоёр шинэ онцлог ажиглагдаж байна. Нэгд, дунд бага орлоготой орны хүмүүс уг өвчнөөр өвчлөх хэмжээ хурдтай нэмэгдэж байна. Хоёрт, энэ өвчин маш их залуужиж байна. Хүүхэд, залуус чихрийн шижин өвчнөөр өвчлөх нь улам ихсэж байгаа юм. Иймээс олон орон өргөн дэлгэр арга хэмжээ авч, чихрийн шижин өвчний эрсдлийн хүчин зүйлийг багасгах хэрэгтэйг ДЭМБ-аас сануулж байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал Чэн Фэн Фү Жэнь цохон тэмдэглэхдээ, чихрийн шижин өвчний нэмэгдлийг хязгаарлах талаар ахиц гаргая гэвэл, өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягаа анхаарах шаардлагатай. Үүнд эрүүл мэндэд ашигтайгаар хооллох, биеийн тамир идэвхтэй хийх, хэт таргалалтаас сэргийлэх зэрэг багтаж байна. Түүнчлэн хичнээн ядуу зүдүү орчинд байлаа ч гэсэн, эрүүл хамгаалалын системээр чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдөд эмчилгээ үйлчилгээ хангасан байхыг засгийн газраас эрхбиш баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100