CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн зөвлөлийн байнгын хуралдаан боллоо

04-07-2016 11:20

     Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 4-р сарын 6-нд Төрийн зөвлөлийн байнгын хуралдааныг даргалан хуралдуулж, тоноглолын стандартчилал болон чанарыг дээшлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэн, Хятадын үйлдвэрлэлийг шат ахиулахыг удирдан дагуулж, "интернет+гүйлгээн"-ий үйл ажиллагааг байршуулан, өөрийн өртгийг нь бууруулж, дотоодын эрэлт хэрэгцээг өргөтгөн ажлаар хангахыг нэмэгдүүлэхээр шийдлээ.
     Хуралаас тэмдэглэхдээ, стандартын дагуу тоноглолын хүчирхэг орон байгуулах нь бүтцийн өөрчлөлт, ялангуяа хангамжийн бүтцийн өөрчлөлтийн чухал агуулга байж, хангамжийг сайжруулан, эрэлт хэрэгцээг өргөтгөн, дунд дээд зиндааны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх болно гэжээ. Уг хурал тоноглолын үйлдвэрлэлийн стандартчилал болон чанарыг дээшлүүлэх төлөвлөгөөг баталж, 《made in China 2025》хөтөлбөртэй уялдуулж, олон улсын тэргүүний түвшинд хүрэх зорилт тавьж, аж үйлдвэрийн үндэс суурь, ухаалаг үйлдвэрлэл, ногоон үйлдвэрлэл, чанарыг сайжруулах төсөл хэрэгжүүлж, зангилаанийн технологийг стандартаар үйлдвэрлэхийг түргэтгэж, робот, тэргүүний төмөр замын тоноглол, хөдөө аж ахуйн механик, дээд чанарын эм эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг чухал салбарт стандартчилал хийх талаар шинэ ахицтай болохыг шаардлаа.  /Баатар орчуулав/

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100