Эм эмнэлэг эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэхээр шийдэв
04-07-2016 15:16
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 6-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, 2016 онд эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэн, эм эмнэлгийн хөнгөлөлттэй үр ашгийг ард иргэдэд хүртээхээр шийдсэн байна.
Хурлаас: Шинэ ээлжийн эм эмнэлгийн өөрчлөлт нааштай үр дүнд хүрч, ард түмний эрүүл мэндийн түвшин, хүний урьдчилсан дундаж наслалтыг цаашид дээшлүүлсэн байна гэж онцоллоо. Хурал нь 2016 оны эм эмнэлгийн өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх чухал талыг дурдсан байна. Тухайлбал нэгд, хотын олон нийтийн эмнэлгийн ерөнхийлсөн өөрчлөлтийн туршилтын хотыг 100 байсныг өргөтгөн 200-д хүргэх. Хоёрт, Хятадын нийт хотын 70 орчим хувьд салбар эмчилгээний туршилтын цэг ажиллуулж, олон нийтийн эм эмнэлгийн ажилтан, тэтгэвэртээ гарсан ахлах эмч нарыг үндсэн шатны эм эмнэлгийн байгууллагад ажиллуулах буюу туршилтын цэгийн ажлыг тулан өрнүүлэх. Гуравт, нөхөн олговрын механизмыг сайжруулж, шинээр нэмэгдсэн хотын олон нийтийн эмнэлгийн эм бэлтгэлийн нэмэлт өртгийг цуцалж, зүй зохисгүй шинжилгээний төлбөрийг хяналтдаа авах. Дөрөвт, олон нийтийн эмнэлгийн эм бэлдмэлийн нэгдэлтэй худалдан авах явцыг бүх талаар ахиулж, эм бэлдмэлийн үнийн мэдээллийн механизмыг байгуулах. Тавд, үндсэн шатны эм эмнэлгийн байгууллагын ажлын үр ашгаар цалин хөлс олгох тогтолцоог сайжруулж, туршилтын хотуудын олон нийтийн эмнэлгийн ажлын үр ашгаар цалин хөлс олгох арга барил боловсруулахыг урамшуулах. Зургаад, үндсэн шатны эм эмнэлгийн даатгалыг улсын нэгдсэн сүлжээтэй холбож, газар нутгийн эм эмнэлгийн төлбөр тооцоо хийхийг ахиулах эдгээр болно гэжээ.
\Ренчинсоо\
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn