CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Монгол Орос хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр" гаргав

04-15-2016 16:05

14-нд МУ-ын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монголд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар "Монгол Оросын хөгжлийн стратегийн түншлэлийн харилцааны дунд хугацааны хөтөлбөр"-т гарын үсэг зурж, цаашид хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд аль аль тал нь бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Лавров, хоёр тал гарын үсэг зурсан энэхүү дунд хугацааны хөтөлбөр бүх талыг хамарч, хоёр орны эдийн засгийн хөгжилд нүүрлэж буй хүндрэлүүдийг даван туулахад дэм болж, хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно гэжээ.
Лавров мөн өдөр Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай тус тус уулзжээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр, Монгол Оросын худалдааны бүтцийг сайжруулах хэрэгтэй байна. Цаашид хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны нөөц хүчийг дайчлан, үзэсгэлэн яармаг зохиох зэрэг арга барилаар Орос руу экспортлох худалдаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

ОХУ энэ онд Монголд болох Ази Европын тэргүүлэгчдийн 11-р чуулганыг бүрэн дэмжих бөгөөд Монголын бараа бүтээгдэхүүнийг Орост экспортлоход дөхөм үзүүлэх болно. Хоёр засгийн газар тухайн бүс нутгийн болон хил дагуу эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулахыг хүсэж байна гэжээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Лавров анх удаа Монголд айлчилж байна.

                                                               \Хуар\

 

 

 

 



 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100