CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэсний аюулгүй байдлаа хамгаалах хүчирхэг эрч хүчийг бүрдүүлнэ

04-15-2016 10:47

 

4-р сарын 15-нд Хятадын үндэсний аюулгүйн байдлын тухай боловсрол анхны өдөр тохиох гэж байгаа үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал заавар өглөө. Тэрээр онцлохдоо, төр тайван иргэд амгалан байх бол иргэдийн хамгийн үндсэн, хамгийн нийтлэг хүсэл найдлага юм. Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг харуулсан "Хятадын мөрөөдөл"-ийг биелүүлж, иргэдийн амар амгалан аж төрөх, үндэсний аюулгүй тайван байдлыг хамгаалах бол чухлаас чухал ажил үүрэг мөн. Нийт иргэдийн үндэсний аюулгүйн тухай боловсролын өдөр болохыг ашиглан үндэсний аюулгүйн хуулийг бүх талаар хэрэгжүүлж, үндэсний аюулгүйн тухай суртал ухуулах, боловсролын ажлыг гүнзгийрүүлж, үндэсний аюулгүйн тухай нийт иргэдийн үзэл танилтыг үнэнхүү дээшлүүлэх хэрэгтэй. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал нь иргэдийн төлөө, мөн иргэдэд түшиглэхийг баримталж, нийт намын гишүүд, нийгэм нийтийн хамтын хүчин чармайлтыг дайчлан, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хүчирхэг эрч хүчийг бүрдүүлж, үндэсний аюулгүйн нийгмийн үндэс суурийг бэхжүүлж, аюулгүйн төрөл бүрийн эрсдэлийг сэргийлэн зохицуулж, иргэдийн амар тайван, аз жаргалтай амьдралын мэдрэмжийг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

2014 оны 4-р сарын 15-нд ХКН-ын Төв хорооны дэргэдэх Үндэсний аюулгүйн байдлын хорооны 1-р бүгд хурлаар дарга Ши Жиньпин үндэсний аюулгүйн үзэл баримтлалын тухай чухал стратегийг дурдаж, шинэ нөхцөл байдалд үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах ажлын чиг зарчмыг тодорхойлсон бол 2015 оны 7-р сарын 1-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны 15-р хурлаар "БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын хууль"-ийг баталж, жил болгоны 4-р сарын 15-ныг үндэсний аюулгүй байдлын тухай нийт иргэдийн боловсролын өдөр болгосон юм.

                                               \Д.Хүчитбаатар\

 

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100