CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

2015 онд Хятадад суралцагчдын тоо 40 мянга дөхөв

04-15-2016 15:20

14-ний өдөр Хятадын Боловсролын Яамнаас мэдээлснээр, 2015 онд дэлхийн 202 улс орон бүс нутгийн 397 мянга 635 хүн Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон, шууд харьяа хотын 811 их дээд сургууль, шинжлэх ухааны академи зэрэг боловсролын агентлагуудад суралцсан байна.

Тоо баримтад харуулснаар, 2015 оноос хойш Хятадад суралцах хүний цар хүрээ өргөжин, 2014 оныхоос 20 мянга 581 хүн нэмэгдсэн буюу 5.46 хувиар өсөж, суралцагсдын хир түвшин улам өндөр болжээ. Сонгож буй сургууль, академийн хувьд 2014 онд 775 байсан бол 36-гаар нэмэгдэв. Үүнд Бээжин, Шанхай, Жэжян зэрэг газар суралцах хүний тоо эхний гуравт жагсжээ.

Түүнчлэн 2015 онд 182 улсын 40 мянга 600 хүн Хятадын засгийн газрын тэтгэлгээр Хятадад суралцаж, нийт гадаад суралцагчдын 10.21 хувийг эзэлсэн буюу энэ нь 2014 оныхоос 3657 хүнээр нэмэгдэж, 9.9 хувиар өсжээ.

 
                                 \Хуар\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100