CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өвөр Монгол банк санхүүгээр ардыг баяжуулна

04-14-2016 17:37

 

Өнөөгийн байдлаар Өвөр Монголын "Банк санхүүгээр ядуурлыг арилган ардыг баяжуулах төсөл" 57 ядуу хошуу сянийг хамарч, нийт 15 тэрбум 460 сая юаний зээл олгож, ядуу амьдралтай 300 мянга орчим малчин тариачин өрх, ядуурлыг арилгах 118 тэргүүний аж ахуйн нэгжид ашиг хүртээж, ядуу бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ядуучууд баяжин чинээлэгжхэд чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

13-нд ӨМӨЗО-ны дэд дарга Ван Юймин холбогдох ажлын хуралд: 2017 он гэхэд Өвөр Монгол туйлын ядуу байдлыг үндсэндээ арилгаж, өөртөө засах орны 26 ядуу хошуу сянийг чинээлэгжүүлнэ. 2020 гэхэд хөдөө тосгоны ядуусыг тогтвортойгоор чинээлэгжүүлж, үндэсний зэрэглэлийн 31 хошуу сянийг баяжуулна гэжээ.

Ван Юймин: "13-р таван жил"-ийн хугацаанд, Өвөр Монгол банк санхүүгээр ядуурлыг арилгах зээлийг 80 тэрбум гаруй юань олгож, хөдөлмөрлөх чадавх, зээл авах сонирхолтой ядуу өрх бүр 30-50 мянган юаний зээл авах боломжтой юм гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ онд Өвөр Монгол ядуурлыг арилгах зээл олгох эрч хүчээ нэмэгдүүлж, шинээр 10 тэрбум гаруй юаний зээл олгож, 210 мянган ядуусыг чинээлэгжүүлж, өөртөө засах орны 12 ядуу сянийг баяжуулах юм байна.

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100