CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Азид хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх хурлын гадаад хэргийн сайд нарын бага хурал болно

04-14-2016 14:02

Синьхуа Агентлагийн мэдээ: Азид хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх хурлын 5 дахь удаагийн гадаад хэргийн сайд нарын бага хурал 27-28-нд Бээжинд болох гэж байна. Гадаад харилцааны яамны Европ Азийн хэлтсийн дарга Гүй Цун-Юү 13-нд Гадаад дотоодын хэвлэл мэдээллийн мэдээ нийтлэх хуралд хэлэхдээ, энэ удаагийн гадаад харилцааны сайд нарын бага хурал "Харилцаагаар аюулгүйн байдлыг ахиулах" уриан доор болж байгаа бөгөөд зорилго нь яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаар Азийн бүс нутгийн тогтвортой, аюулгүйн байдлыг ахиулах болно гэжээ.

Азид хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх хурлыг 1992 онд Казахстаны ерөнхийлөгч Назарбаевийн санаачилж байгуулсан, Азийн Аюулгүйн байдлын тухай чуулга уулзалт юм. Өдгөө 26 гишүүн оронтой, 12 ажиглагч орон болон олон улсын байгууллагатай, Бүх Азийн бүс нутгийг хамарчээ.

Гүй Цун-Юү: Хятад улс 2014 оноос эхэлж Азид хамтын ажиллагаа итгэлцэл бэхжүүлэх хурлын дарга орон болсон байна. Энэ удаагийн хурал нь хуралд оролцож буй олон талууд өнөөгийн Азийн аюулгүй байдал, хөгжлийн байдлыг авч хэлэлцэх бөгөөд терроризмд цохилт өгөх, итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван яриа хэлэлцээг ахиулах зэрэг асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно гэжээ.  

                                                                                   \Г.Сайн-Өлзий\

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100