Түвдийн боловсролын салбарыг дэмжинэ
04-13-2016 15:07
Хятадын Сүн Чинлин сан, Түвдийн хөгжлийн санд тусалснаар, 12-нд Бээжинд 60 сая юаний өртөг бүхий "Юнь Шяо" ухаалаг боловсролын индэр ажиллуулж, ТӨЗО-ны 200 бага дунд сургууль, цэцэрлэгийн боловсролын мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтад хөрөнгө мөнгөө зарцуулах юм байна. 11-р дүрийн Банчин-Эрдэнэ Чойжийжав тус өдрийн ажиллагаанд оролцсон байна.
Уг индэрт сургуулийн ерөнхийлсөн удирдлагын ухаалаг систем, заан сургах эх баялагийн ерөнхийлсөн удирдлагын систем, оюунлаг сургалтын систем багтаж байгаа ба үүнд цэцэрлэг, бага сургууль, дунд сургууль, ахлах дундад шаардлагатай боловсролын мэдээлэлжүүлэлтийн системийн чадавх хамрагдсан байна.
Хятадын Сүн Чинлин сангийн дэд дарга Жин Дүньчуан хэлсэн үгэндээ, суурь боловсролын мэдээлэлжүүлэлтийн бүтээн байгуулалтыг дэмжих замаар газар зүйн алслагдмал байдал, орон зайн харш саадыг даван туулж, бүс нутаг, хот хөдөө хоорондын мэдээлэлжүүлэлтийн зөрөөг аажмаар багасгаж, улам олон хүүхэд шилдэг боловсролыг хамтдаа хүртэж, тэд мэдлэгээр дамжин хувь заяагаа өөрчлөх явдалд туслахыг хүсэж байна гэжээ.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn