CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрхэд халдахгүй байхыг шаардав

04-13-2016 16:20

 

Эх сурвалжид тэмдэглэснээр, сүүлийн үед Филиппин тээврийн хэдэн онгоцоор Жүн Е аралд их хэмжээний эд материал хүргэж, Жүн Е дао онгоцны буудлыг сайжруулан сэлбэх барилгыг эхлүүлэхээр зэхэв. 12-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан үүнтэй холбогдуулан: Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, эрх ашгийг хүндэтгэж, түүнд халдсан аливаа үйл ажиллагаагаа зогсоож, хоёр талт хэлцлээр дамжин холбогдох зөрчлөө зохицуулах зөв замдаа эртхэн орохыг Хятадын тал Филиппиний талаас шаардаж байна гэжээ.

Лү Кан: 20-р зууны 70-аад оноос хойш, Филиппин "НҮБ-ын үндсэн дүрэм" зэрэг олон улсын хууль, олон улсын харилцааны үндсэн дүрмийг зөрчиж, Жүн Е арлыг зэрэг Хятадын Наньша арлуудын заримыг зэвсэгт хүчээр дамжин хууль бусаар эзэлж, түүн дээрээ барилгын ажлыг ихээр өрнүүлж, цэргийн хүчин байршуулж байна гэжээ.

Тэрээр: Эдгээр нь Филиппиний үг яриа, үйл ажиллагаа зөрж байгаа хуурамч чанарыг бүрэн харуулж, Филиппинээс хөндлөнгийн шүүхэд өгсөн хэрэг нь хуулиар гадарласан улс төрийн өдөөн хатгалага болохыг бүрэн нотолж байна гэж цохон тэмдэглэжээ.

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100