CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Өөрчлөлтийг ахиулж, хөгжлийг чухалчилна

04-12-2016 11:13

 

4-р сарын 11-нд, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, зарим муж хотын захиргааны албаныхны эдийн засгийн байдлын хурлыг даргалан хуралдуулж, эдийн засгийн эргэлтийн өнөөгийн байдлыг задлан шинжилж, эдийн засгийн дараагийн ажлыг сайтар хийх талаар шаардлага дурдав.

Ли Кэчян: Идэвхтэй хүчин зүйлийг өргөжүүлж, эдийн засгийн эргэлтийн зохистой орон зайг баталгаажуулж, бүтцийн өөрчлөлт ялангуяа хангалт ба бүтцийн өөрчлөлтийг эрхбиш үргэлжлүүлэн урагшлуулах хэрэгтэй. Засгийг үргэлжлэн цомтгож, татварыг багасгахыг ахиулж, зардлыг бууруулах болно. Одоо зарим салбарын зах зээлийн хэрэглээ зохих хэмжээгээр сайжирсан боловч бүтцийг зохицуулахыг сулруулж болохгүй. Эрхбиш өөрчлөн байгуулахыг түргэтгэн уламжлалт чадавхыг дээшлүүлж, хоцрогдсон үйлдвэрлэлийн чадавхыг устгаж, болд төмөр, нүүрсний хэт үйлдвэрлэлийг шингээж, энэхүү явц дахь ажилтнуудын ажлын байр шилжих, тэдний үндсэн ажил амьдралыг баталгаажуулах талаар сайтар байршуулах хэрэгтэй. Зах зээлийн гүйлгээний зүй зохистой ханамжийг баталгаажуулж, бодит эдийн засгийг банк санхүүгээр дэмжих удирдлагын механизмыг улам шулуутгаж, зах зээлжсэн маягаар өрийг хувьцаа болгох зэрэг арга хэлбэрийг ашиглаж, аж ахуйн нэгжийн өрийн эрсдлийг аажмаар бууруулна гэжээ.

Ли Кэчян: Хөгжлийн үндэс язгуур нь иргэдийн амьжиргааны төлөө юм. Олон газар, олон салбар иргэдийн амьжиргааг баталгаажуулах хариуцлагыг үнэнхүү үүрч, үр ашигтай арга хэмжээ авах замаар эдийн засгийн эргэлтийн суурь болсон ажлын байраар хангахыг гуйвшгүй тогтворжуулах хэрэгтэй. Ялангуяа их дээд сургууль, ажил мэргэжлийн сургууль төгсөгчид, цэргээс халагдагсдыг ажлын байраар хангахыг баталгаажуулах хэрэгтэй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтворжуулж, үе шаталсан маягийн хотын дарга нарын хариуцлагын дүрмийг хэрэгжүүлж, ядуу иргэдийн үндсэн амьжиргааг баталгаажуулж, ажилтадын тэтгэвэрийн мөнгийг цаг алдалгүй тоо ёсоор өгөхийг баталгаажуулна. Иргэдийн санаа бодлыг цаг алдалгүй ойлгож, нийгэм нийтийн анхааралд хариу өгнө. Бүх шатны удирдах албан тушаалтан намын үндсэн чиг шугамыг нарийн хянамгай хэрэгжүүлж, ард иргэдийг сайн сайхан амьдруулахыг зорилгоо болгож, зоригтой хийж бүтээж, үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ өөртөө ашигтай ажиллаж, хөгжлийн амжилтаар ард түмэнд ашиг тус хүртээх хэрэгтэй гэжээ.

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100