Тэнгисийн асуудлаар сэтгүүлчдэд хариу өгөв
04-12-2016 14:10
12-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан, G7 буюу Их долоогийн Гадаад харилцааны сайдын хурлаас тэнгисийн асуудлаар мэдэгдэл нийтэлсэнтэй холбогдуулан сэтгүүлчийн асуултад хариулав.
4-р сарын 11-нд, Японы Хирошимад болсон Их долоогийн Гадаад харилцааны сайд нарын хурлаас тэнгисийн асуудлаар мэдэгдэл нийтэлж, Зүүн болон Өмнөд тэнгисийн холбогдох асуудлыг дурдав. Хятадын тал үүнийг хэрхэн үнэлэх вэ? гэж сэтгүүлч асуув.
Лү Кан: Зүүн болон Өмнөд тэнгисийн асуудлаарх Хятадын талын байр суурь хувирашгүй, маш тодорхой юм. Хятадын Наньша арлууд дээр хийж буй бүтээн байгуулалтын хэсэг үйл ажиллагаа нь бүрэн эрхийн хүрээний үйл хэрэг юм. Зүүн болон Өмнөд тэнгисийн аялал, нислэгийн чөлөөт байдалд ямар ч асуудал оршихгүй юм. Хятадын тал тус орны нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа хэлбэрэлтгүй хамгаална. Түүнчлэн түүхийн бодит байдлыг хүндэтгэсний үндсэн дээр, олон улсын хуулийн дагуу шууд холбоотой тухайн улс орон хэлцэл зөвшилцөлөөр дамжин холбогдох зөрчлөө зохицуулахыг хэзээд хичээн дэмжиж, холбогдох тэнгисийн бүсийн энх тайван тогтвортой байдлыг хамгаална. Хууль бус мөртөө хүчээр хийгдэж буй ямарваа хөндлөн таслан шүүх ажиллагааг Хятадын тал хүлээн авахгүй, оролцохгүй юм гэжээ.
Лү Кан: Дэлхийн эдийн засгийн сэргэлт хүчгүйдэж байгаа өнөөгийн нөхцөл байдалд, Их долоо дэлхийн эдийн засгийн сайжралт, хамтын ажиллаганы талаар анхааран ярилцах ёстой байсан юм. Харин тэнгистэй холбогдох асуудлыг хөөргөн дэвэргэж, бүс нутгийн зөрчлийг өдөөх биш юм. Их долоогийн өрнүүлж буй холбогдох үйл ажиллагааны тухайд Хятадын тал маш их сэтгэл ханамжгүй байна гэжээ.
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn