Японы иргэд засгийн газартаа эсэргүүцэл илэрхийлэв
04-12-2016 10:55
Их долоогийн ГХЯ-ны сайд нарын хурал 10-ны өдөр Японы Хирошима хотод эхлэх үеэр, зуу шахам иргэд цуглаж, Японы засгийн газар цөмийн зэвсгийн асуудлаар ярьсан хийсэн нь зөрж байгаа болон аюулаас сэргийлэх шинэ хуульд эсэргүүцэл илэрхийлэв.
Японы хэвлэл мэдээллийнхэн мэдээлэхдээ, мөн өдөр нээлтээ хийх тус хуралд "Хирошимагийн тунхаг" баталж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг байгуулахыг уриална. Мөн үдээс хойш нь цөмийн зэвсгийг эсэргүүцдэг олон нийтийн байгууллагуудын зохион байгуулсан зуу шахам иргэд Хирошима хотын төвийн энх тайвны дурсгалын паркийн ойролцоо цуглан жагсаж, "Цөмийн зэвсгийг эсэргүүцнэ", "Абэгийн засгийн газрыг цуцална" зэрэг уриаг хашхирч байлаа.
Хотын нэгэн иргэн Синьхуа агентлагийн сэтгүүлчид, Японы засгийн газар аман дээрээ цөмийн зэвсэг хурааж, цэргийг хасах "Цөмийн зэвсэггүй болгох"-оор уриалдаг боловч үнэндээ маш олон цөмийн материал нөөцөлж буй нь хүмүүсийг түгшүүлж байна. Япон түрэмгийлсэн түүхтэй учраас яасан ч цөмийн зэвсэг эзэмшиж болохгүй гэжээ.
Хирошимагийн нэгэн оюутан, Японы засгийн газар энэ хурлыг зориуд Хирошимад хуралдуулж, өөрийгөө "энх тайвныг хамгаалагч"-ийн дүр төрх болгон, үндсэн хуульд засвар оруулах зэрэг оролдлогыг нь иргэд эсэргүүцэхээс зайлсхийж байгаа явдал юм. Хирошимагийн нэрийг дураараа ашиглаж хууран мэхлэх үйл ажиллагаа нь цөмийн зэвсгийн хорыг амссан хүмүүсийг доромжилж буй хэрэг гэжээ.
\Сарантуяа\
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn