CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Энэтхэгийн гал түймэрт нас барсан хүний тоо нэмэгдээд 110-т хүрчээ

04-11-2016 13:19

 

10-ны өдөр Энэтхэгийн Керала мужийн Колламийн сүмд гарсан гал түймэрт 110 хүн нас барж, 390 хүн бэртсэн гэж Энэтхэгийн албаны хүн хэллээ. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди мөн өдрийн үдээс хойно газар дээр нь очиж авран туслах ажиллагааг удирдсан байна.

Моди цэрэг арми болон засгийн газрын ажлын хэсгийг удирдах бүх хүчээр авран туслах ажиллагаа явуулж, сураггүй болсон хүмүүсийг эрж хайхын зэрэгцээ нас барагсдын гэр бүлд асрамжийн 200 мянган рупи олгоно гэж зарлажээ.

Энэтхэгийн албаны хүн, одоо авран туслах ажил явагдаж байна. Сүм хийд болон эргэн тойрны нурсан байшингийн доор дарагдсан хүмүүс бас байгаа бөгөөд нас барсан хүний тоо үргэлжлэн нэмэгдэж болзошгүй гэжээ.

Цагдаагийн тал ослын шалтгааныг цаашид судалж байгаа бөгөөд зарим зохион байгуулалт сүм хийдэд хууль бусаар тэсрэх бодис авч орсон гэж эхний шатанд нотлоод байна. Одоогоор 5 сэжигтэн баривчлагдсаны хоёр нь хүнд түлэгдсэний улмаас эмнэлэгт хэвтэж байна.

 

\Навч\

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100