CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улс Азийн хамгийн урт метроны буудал байгуулж эхлэв

04-11-2016 11:47

 

Шэньжэний метроны 10-р шугамын Пинху төв буудлыг 10-ны өдрөөс эхлэн байгууллаа. Энэ нь Азийн хамгийн урт метроны буудалд тооцогдож байна. 

Шэньжэнь хотын метроны 10-р шугам нь Шэньжэнь хотын төмөр замын гурав дахь төсөл юм. Нийт урт нь 29.2 км, 2020 онд ашиглалтад орно. Тус метроны шугамын эцсийн буудал болох Пинху төв буудлыг хоёр давхар, 22 метр гүн, 710 метр урт бүтэцтэй байгуулах бөгөөд энэ нь Азийн хамгийн урт метроны буудал болох юм байна.

                         \Навч\

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100