Ши Жиньпин Шнейдер Аммантай хэлэлцээ хийв
04-11-2016 10:17
8-нд АИХ-ын ордноо, Хятад улсын дарга Ши Жиньпин Швейцарын холбооны дарга Шнейдер Аммантай хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн стратегийн түншийн харилцаа тогтоох шийдвэр гаргаж, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтоолоо.
Ши Жиньпин, Швейцар бол шинэ Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон Европын орнуудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд харилцаа маань идэвхжиж, олон салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа баялаг амжилттай хөгжлөө гэжээ.
Ши Жиньпин, эрх тэгш харилцан хүндэтгэж, харилцаа холбоогоо эрчимжүүлэн, харилцан суралцах нь Хятад Швейцар хоёр орны стратегийн түншийн шинэ харилцааны улс төрийн үндэс суурь юм гэж онцлов.
Тэрээр, Швейцар бол Хятадын зах зээлийн статусыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн Европын орнуудын нэг, мөн Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Европын эх газрын анхны орон юм. Цаашдаа Хятад Европын харилцааны хөгжилд түлхүү анхаарч, хоёр талын олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэхээр хичээн ажиллахыг Швейцар улсад хүсэж байна гэжээ.
Шнейдер Амман, Швейцар улс хоёр орны чөлөөт худалдааны гэрээний хэрэгжиж байгаа байдалд сэтгэл хангалуун байгаа бөгөөд хоёр орны харилцаа стратегийн түншийн шинэ түвшинд шилжсэн явдалд маш баяртай байна. Хятад улстай шинжлэх ухаан техник, шинийг бүтээх, байгаль орчны хамгаалалт, банк санхүү, соёл боловсрол, спорт зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг түлхүү ахиулахыг хүсэж байна. Швейцар улс "нэг бүс нэг зам", Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны байгуулалтад идэвхтэй оролцоход бэлэн байна гэлээ. \Ц\
Гаргагч:Н.Царс |
Эх сурвалж:mongol.cri.cn