CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хэл бичиг хамгаалах ажил нийт Хятадыг хамарна

04-08-2016 17:49

 

7-нд болсон Гүйжөү мужийн Хятад хэлний нутгийн аялгууг судлах төслийг хэрэгжүүлэх хурлаар, Боловсролын яамны хэл бичгийн мэдээлэлжүүлэлт удирдлагын газрын орлогч дарга Тянь Лисинь, эдүгээ манай улс үндэсний цөөнхийн 81 төрлийн хэл, хятад хэлний нутгийн аялгууны хэл 53 төрөл ба 32 төрлийн хэл соёлын хээрийн шинжилгээний ажлыг амжилттай өрнүүлсэн. Энэ онд Хятадын хэл бичгийн өв соёлыг хамгаалах ажил нийт Хятадад түгэх болно гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, Хятадын хэл бичгийн өв соёлыг хамгаалах ажлыг Хятадын боловсролын яам, Хэл бичгийг хамгаалах ажлын үндэсний комиссоос удирдан явуулж байгаа юм. 2015 оны 5-р сараас уг төсөл албан ёсоор эхэлжээ.

Хэл бичгийг хамгаалах энэ төсөл 5 жилийн хугацаанд 1500 хээрийн шинжилгээний ажил хийхээр төлөвлөж байна. Нэгдсэн ажиллах хөтөлбөр, технологиор судалгаа хийж, материал цуглуулан, эмхтгэн боловсруулж, томоохон цар хүрээ бүхий тогтвортой хуримтлалтай хэл бичгийн мэдээллийн сан байгуулахыг зорин ажиллаж байна.

                                                                                      \Хуар\

 
 

 

 

 


 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100