CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Цай хэмээх ундааны ид шид

04-06-2016 16:07

 

Хятад улс дэлхийд олон зүйлээрээ алдартай. Үүний нэг нь цай. Хүн төрөлхтөний цайны хэрэглээний түүх 5,000 жилийн тэртээгээс эхэлдэг бол яг энэ цаг хугацаанаас Хятадын цайны түүх эхэлдэг юм. Тиймдээ ч цай хэмээх ундааны шидийг Хятадын ард түмэн илүү сайн мэдэрдэг биз. Хятадын нэгэн судар бичигт “Цай нь сэтгэл санааг сэргээн, итгэл баяр авчирдаг өвөрмөгц ундаа юм” гэж тэмдэглэсэн байдаг. Зөвхөн энэ үгээр цайны үнэ цэнийг тодорхойлох аргагүй юм. Өнөөдөр төрөл бүрийн кофе, жимсний ундаа гарч буй ч цайны чинээ шидийг үзүүлж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх нь бас л үгүй байна.  Ер нь цайны шинж чанарыг хүйтэнд дулаацуулдаг, халуунд сэрүүцүүлдэг, ядрахад тэнхрүүлдэг хүний эрүүл мэндэд тустай 108 шинжийг агуулсан онцгой чанартай гэж тодорхойлдог. Эрдэмтэд цайнаас хүний биед янз бүрийн нөлөөтэй 300-аад бодис нээн илрүүлжээ.

 Эдгээр бодисуудаас цайны хамгийн ач холбогдолтой идээлэгч бодис нь танин, катехин зэрэг юм. Ялангуяа ногоон цай танин ихтэй ба зарим цайны ургамалд 30 хувь хүртэл агууламжтай байдаг. Цайны катехин цусан суулгын болон бусад нянгийн эсрэг үйлчилгээтэй. Цайнд бага хэмжээгээр агуулагддаг кофеин нь сэргээх үйлчилгээтэй учир цайг дээр үеэс хүнийг цовоо сэргэлэн болгодог ундаа гэж үзэж ирсэн. Цайнд байдаг бусад төрлийн алколоид бодис болох теофилин нь судас тэлэх, теобромин нь даралт бууруулах эмийн найрлаганд ордог. Мөн бага хэмжээний эфирийн тос байдаг ба энэ нь түүний сайхан ааг, амтыг бүрдүүлж өгдөг бөгөөд улаан цайнд илүү ихээр агуулагддаг.

 Эрдэслэг, шимт бодис цайны 4-3 хувийг эзэлдэг. Түүнчлэн цай нь амин дэмээр баялаг бөгөөд эдгээр нь хүний цусны бүлэгнэлийг хэвийн байлгахад дэм болдог байна. Цайны түүхий эдийг боловсруулах явцад амин дэмийн зарим хэсэг нь алдагддаг ч ногоон, шар цайнд алдагддаггүй байна. Ногоон цай, хар цайнаас 10 дахин их С амин дэм агуулдаг байна. Тйим ч учраас цайны эх орон гэгддэг Хятад улсад ногоон цай хадгалалт, түүлтээсээ хамаараад хамгийн их үнэ хүрдэг байна.

 

Цайнд агуулагддаг В–ийн төрлийн амин дэмүүд нь усанд сайн уусдаг учир хүний биед сайн шингэдэг. Ногоон цайны бифлавонойд болон Р амин дэм нь судасны ханыг бэхжүүлж, цус харвахаас сэргийлэхэд тусалдаг байна.
Цайнд агуулагддаг эрдэс бодисын тусламжтайгаар хүн бие организмынхаа ус болон давсны балансыг тогтвортой барьж чаддаг бөгөөд спортоор хичээллэж, хүнд дасгал хийдэг хүмүүст үүнээс илүү ундаа байдаггүй.

Идээлэгч бодис (танин) нь бэлэн болсон цайны хандат бодисын хамгийн чухал үзүүлэлт болдог бөгөөд хэр зэрэг агуулагдаж байгаагаас цайны чанар ихээхэн шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл танин их агуулагдсан байвал цайны чанар дээд зэрэг болдог.  Флавоноид нь зүрхний инфактаас урьдчилан сэргийлж, цусан дахь холестролын хэмжээг бууруулж, улмаар цусны эргэлтийг сайжруулдаг. Иймээс өдөрт 2 аяга цай ууснаар инфаркт өвчнөөс 50 хувь сэргийлж болно гэж эмч нар зөвлөдөг. Мөн энэ бодис нь хөгшрөлтийг зогсоож, залуужуулах үйл ажиллагааг эрчимтэй дэмждэг байна. Ийм л ид шид агуулсан цайг эм мэт эрүүл мэндэд тустай хэмээн Дорнын ард түмэн өдөр тутмын амьдралдаа өнөөдрийг хүртэл хэрэглэсээр иржээ. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cntv.cn
Видео мэдээ
860010-1116160100