CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятадын зохиолч Цао Вэньшуань Андерсоны шагнал хүртэв

04-05-2016 11:26

 

    4-нд Италийн Болоньяд болсон хүүхдийн номын олон улсын үзэсгэлэн дээр, Хятадын хүүхдийн уран зохиолч Цао Вэньшуань 2016 оны Андерсоны олон улсын шагнал хүртэв. Хятадын зохиолч анх удаа энэхүү онцгой алдрыг хүртэж байгаа юм.

   1956 онд олон улсын хүүхдийн номын нэгдсэн холбооноос Андерсоны олон улсын шагналыг үүсгэн байгуулж, хоёр жил тутамд шалгаруулдаг ба "Хүүхдийн уран зохиол дахь Нобелийн шагнал" хэмээгдэж, дэлхийн хэмжээн дэх хүүхдийн шилдэг уран зохиолч болон номын зураачыг шагнан урамшуулах зорилготой ажээ.

    Андерсоны олон улсын шагнал нь зохиолчид өгдөг шагналын хувьд, энэ насандаа ганц хүртэж болдог ба уг зохиолчийн насан туршийн зохиол бүтээл болон хувь нэмэрийг үнэлэн урамшуулахад зориулагдсан юм. 2016 оны Андерсоны олон улсын шагналд өрсөлдөхөөр нийтдээ 28 зохиолч болон номын 29 зураач нэр дэвшиж, эцсийн бүлэгт Цао Вэньшуань уг шагналыг гардсан байна.

   1954 онд Цао Вэньшуань Жян Сү мужийн Яньчэн хотод төрж, одоо Бээжин Их Сургуулийн Хятад хэлний салбарт профессороор ажиллаж, "Өвсөн овоохой","Гал тамга" зэрэг олон бүтээлээрээ уншигчдад танигдаж, урьд хожид Сүн Чинлиний утга зохиолын дээд шагнал, Бин Шиний утга зохиолын том шагнал, Хятадын үндэсний номын шагнал, Алтан азарган тахиа шагналын хамгийн шилдэг дэлгэцийн шагнал зэрэг шагналуудыг хүртжээ.

                                                               \Ган\

 

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100