CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ван И Пакистаны гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргатай уулзав

04-01-2016 15:33

 

Хятадын ГХ-ийн сайд Ван И 31-нд Вашингтонд Пакистаны гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн дарга сайд Тарик Фатемитай уулзжээ.
Ван И: Саяхан Лахоре сууринд террорист халдлага гарч, олон хүний амь насанд хүрсэн эмгэнэлт хэрэгт холбогдуулан Ши Жиньпин дарга, Ли Кэчян ерөнхий сайд нар ерөнхийлөгч Хусейн, ерөнхий сайд Шариф нартай утсаар ярьж, эмгэнэл илэрхийлсэн. Пакистан улс терроризмтой тэмцэж, үндэснийхээ аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалахыг Хятадын тал эрс хэлбэрэлтгүй дэмжинэ. Хүнд бэрх цаг үед Хятадын ард түмэн Пакистаны ард түмний талд зогссоор байх болно. Хятад Пакистаны иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тасралтгүй урагшилсаар байна. Хоёр тал энэ онд Хятад Пакистан дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан, Ши Жиньпин даргын өнгөрсөн онд Пакистанд хийсэн айлчлалын амжилтыг практик дээр хэрэгжүүлэн, олон салбарын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Түүнчлэн дээд зиндааны хэлхээ холбоог хэвээр хадгалж, "нэг бүс нэг зам"-ын байгуулалтад хамтдаа хүч түрж, Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтаар төв болгон, усан боомт, зам тээврийн дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаар гол болгосон "1+4"-ийн хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулах хэрэгтэй. Мөн аюулгүйн сэргийлэлт хамгаалалтын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын үйл хэргээр зохицуулалтаа эрчимжүүлж, хөгжиж байгаа улс орнуудын хууль ёсны эрх ашгийг хамтаар хамгаалах ёстой гэжээ.   

Тарик Фатеми: Пакистан үргэлжлэн Хятад улстай нягт хамтран ажиллаж, олон салбарын хэлхээ холбоог эрчимжүүлэх замаар хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээх төдийгүй, бүс нутгийн хөгжлийг ч ахиулахаар чармайх болно гэжээ.

                                                                      \Д.Хүчитбаатар\

 

 

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100