CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Бие даасан инновацийн шинэ бүсүүд байгуулна

03-31-2016 14:44

 

30-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурал хуралдуулж, үндэсний бие даасан инновацийн үлгэр жишээ бүсүүдийг шинээр нэмж байгуулахаар шийдвэрлэж, Шанхайг шинжлэх ухаан технологийн инновацийн төв болгон түргэтгэн бүтээн байгуулах төлөвлөлт хийв. Түүнчлэн "Чэндуү, Чүнчин болон түүний хоорондын бүсийн хотуудын хөгжлийн төлөвлөгөө" гаргаж, үүгээр баруун бүс нутгийн шинэлэг хотжилтын бүтээн байгуулалт ба хөдөө аж ахуйн салбарыг орчин үеийн болгох бүтээн байгуулалтыг дайчлан дагуулах зорилт тавьсан байна.

Хурлаас, одоогийн буй улсын зэрэглэлийн бие даасан инновацийн 11 бүсээр суурь болгож, шинээс Хэнань мужийн Жэнжөү, Лүөян, Шиньшян, Шандүнгийн хойг болон Ляонин мужийн Шэнян, Далянд улсын зэрэглэлийн 3 бие даасан инновацийн үлгэр жишээ бүсийг нэмж байгуулна. Шинэ арга хэлбэр хэрэглэж, 3 жилийн хугацаа зарцуулан Шанхайн бүх талын инновацийн шинэчлэлтийн практикийг системтэй ахиулна гэж заажээ.

                                                                                                      \Уртнасан.\

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100