CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Сирийн дүрвэгсдийг хүлээн авах зам сувгийг нээлттэй болгохыг уриалжээ

03-31-2016 14:25

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 30-нд Женевт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, улам олон дүрвэгсдийг хүлээн авах зам сувгийг нээлттэй болгож, ирэх гурван жилд тусламж хүртэх шаардлагатай Сирийн дүрвэгсдийн 10 хувийг төвхнүүлэх зорилтыг биелүүлэхийг олон оронд уриалжээ.

НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх газар 30-нд Женевт Сирийн дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний хурал хийсэн байна. Бан Ги Мун хурлын нээлтэд хэлэхдээ, Сирийн дүрвэгсдийн асуудал бол одоогийн дэлхийн хамгийн том дүрвэгсдийн асуудал болоод байна. Дүрвэгсдийг гадуурхах, тэднээс айж сүрэх нь хүмүүнлэг биш, буруу үйлдэл бөгөөд бодит байдалтай нийцэхгүй юм гэжээ. Олон орон тусламж үзүүлнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлж Сирийн дүрвэгсдийн асуудлыг зохицуулахыг уриалсан байна.

Уг хурлаас гадна, НҮБ ирэх 5-р сард Станбулд Дэлхийн хүмүүнлэгийн тухай тэргүүн нарын анхны хурал хуралдуулж, дүрвэгсдийн асуудал болон гэр орноосоо хагацаж салсан асуудлыг ярилцах болно. НҮБ энэ оны 9-р сард Ерөнхий ассамблейн хугацаанд дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний хурал хуралдуулахаар болсон байна.  

                                                                                                         \Гэрэлт орчуулав\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100