CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пакистан 600 гаруй сэжигтэн этгээдийг баривчилжээ

03-30-2016 11:26

 

29-нд Пакистаны хэвлэлийн мэдээлснээр, тус орны зүүн нутгийн Пунжав мужийн төв Лахор хотын нэгэн цэцэрлэгт хүрээнд 27-нд амиа золиосолсон ноцтой халдлагын хэрэг гарсны дараа Пакистаны аюулгүйн хүчин Пунжав мужид террорист халдлагын эсрэг их цар хэмжээтэй үйл ажиллагаа явуулж, сэжигтэн этгээдээс наанадаж 5-г устгаж, 600 гаруйг баривчилжээ.

 
Пакистаны цэргийн талын төлөөлөгчийн хэлснээр, террорист халдлагын эсрэг энэ үйл ажиллагааны явцад, их хэмжээний зэр зэвсэг, сум дарь олзолсон юм байна.

27-ны орой Пакистаны зүүн нутгийн Пунжав мужийн төв Лахор хотын цэцэрлэгт хүрээнд болсон амиа золиосолсон ноцтой халдлага 74 хүний аминд хүрсний 29 нь хүүхэд байжээ. Бас 300 гаруй хүнийг шархдуулсан байна.


Пакистаны "Эрх чөлөөтнүүдийн холбоо" хэмээх Талибаны салбар байгууллага уг халдлагыг үйлдсэнээ зарлажээ.
                              

                                                      \Ц\

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100