CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Бээжин хот Прага хоттой олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ

03-29-2016 16:11

 

Орон нутгийн цагаар 28-нд Хятад улсын дарга Ши Жиньпиний Чехд хийж буй төрийн айлчлалын үеэр Бээжин хотын амьсгалын тамир, Тайжи гимнастикийн мастер Чехийн нийслэл Прагад Хятадын уламжлалт амьсгалын тамир, Тай Жи Гемнастик, найман хэсэгт бие бялдаржуулах дасгалын сургалт зохиолоо. Бээжин хотын дарга Ван Ань Шүнь болон Чех Хятадын найрамдлын нийгэмлэгийн Хятадын хөрөнгө оруулалт форумын орлогч дарга Жан Рукаска уг арга хэмжээнд оролцлоо.

Энэ бол Бээжин хот болон Прага хотын захиргааны хамтран зохион байгуулсан Хятад анагаах ухааныг сурталчлах цуврал арга хэмжээний нэг хэсэг нь юм. Бээжин хотын дарга Ван Ань Шүнь сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, Дарга Ши Жиньпиний Чехэд хийсэн айлчлал Хятад Чехийн аялал жуулчлал, эм эмнэлэг эрүүл мэнд, спорт, боловсрол, эдийн засаг худалдаа зэрэг олон салбарын солилцоо болон ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах болно гэжээ.

                                                                                    /Баатар орчуулав/

 

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100