CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Мозамбикаас олдсон онгоцны хэтэрхий МН370 онгоцны байж болзошгүй байна

03-25-2016 10:38

 

Мозамбикаас олдсон онгоцны хоёр хэсэг хэтэрхий нь МН370 онгоцны байх өндөр магадлалтай байгаа тухай Австралийн Дэд бүтцийн байгуулалт, зам тээврийн яамны сайд Даррен Честер 24-нд мэдэгджээ.

Тэрээр: Мозамбикаас олдсон онгоцны хоёр хэлтэрхийг шалгах ажил 24-нд дууссан бөгөөд "энэ хоёр хэлтэрхий МН370 онгоцных байх магадлал ихтэйг шинжилгээний дүн харуулж байна. Онгоцны хэлтэрхийг олсон Африкийн зүүн тэнгисийн эрэг нь Австралийн Шинжлэх ухаан, аж үйлдвэрийн судалгааны байгууллагын гаргасан магадлалтай яв цав нийцэж байгаа болохоор өмнө нь эрлийн ажил хийсэн Өмнөд Энэтхэгийн тэнгисийн бүс нь оновчтой болохыг гэрчилсэн байна. МН370 онгоцыг эрж хайх ажил үргэлжилсээр байгаа бөгөөд өдгөө нэгэнт тэнгисийн гүний 95 мянган шоо километр талбайд эрлийн ажиллагаа өрнүүлсэн. Одоо хамгийн гол чухал ажил бол даруй үлдэж буй 25 шоо километр усан хилд эрлийн ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй байна. Онгоцыг эрж олох хүсэл эрмэлзэлтэй хэвээр байна гэжээ.

                              \Д.Хүчитбаатар\

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100