CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ли Кэчян: Энх тайванч, эв зохицонгуй, хамтаар хөгжсөн олон улсын орчин байгуулахад бэлэн байна

03-25-2016 11:25

 

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 24-ний үдээс хойш Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2016 оны хуралд оролцож байгаа гадаад дотоодын аж үйлдвэр худалдаа, банк санхүү, зөвлөх, хэвлэл мэдээллийн салбарын зүтгэлтэнтэй яриа уулзалт зохион байгуулсан байна. Улс орнуудын салбар бүрээс 150 гаруй хүн яриа уулзалтад оролцжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятадын эдийн засаг одоо яг шинэ хуучин хөдөлгүүр хүч халаа солио хийж байгаа зангилаа үедээ байна. Бид чиглэлээ тодорхойлсон л бол өөрчлөхгүй юм. Шинэ хөдөлгүүр хүчээр хөгжлийн стратеги болгон түмэн олноороо ажил үйлс бүтээхийг эрхэмлэж, эдийн засгийн шинэ нэмэгдэл цэг бий болгох болно. Энэ нь түм буман хүний шинийг бүтээх урам зоригийг хөвчилж, шинэ техник, шинэ аж үйлдвэр, шинэ ажил төрлийн хөгжлийг дайчилсан. Үүний зэрэгцээ уламжлалт хөдөлгөгч хүчийг өөрчлөн шинэчиллээ. Эдгээр өөрчлөлтөөр дамжин аж үйлдвэрийг дахин амьжиргааны хүчтэй болгох болно. Хятадын эдийн засаг ч боомтыг даван туулж дунд дээд зэргийн дэвшилтэй болох болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс дэлхийн эдийн засагтай нягт уялдаатай болж, олон улсын улс төр эдийн засгийн системийн ашиг хүртэгч болсон бөгөөд оролцогч бүтээн байгуулагч болсон. Дэлхий ертөнц тэнцвэртэй хөгжиж, хөгжиж буй орнуудын үг хэлэх эрх нэмэгдэхийг бид хүсэж байна. Энэ нь одоогийн байгаа олон улсын системийн дунд хийгдэх ёстой. Харин өөр нэг систем байгуулах гэсэн үг биш юм. Хятад улсын хөгжил дэлхийн энх тайвныг хамгаалах чухал хүчин байх бөгөөд дэлхийн эдийн засгийн сэргэлтийг цаашид ахиулах чухал хүчин мөн. Бид дэлхийн олон оронтой хамтаар энх тайван, эв зохицонгуй, хамтаар хөгжсөн олон улсын орчин байгуулахад бэлэн байна гэжээ.

Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн олон нийтийн анхааралыг татаж байгаа бөгөөд дэлхийн эдийн засагт чухал байр суурь эзэлж байна. Хятадын засгийн газар эдийн засгийн эргэлтийн зангилаа үед зөв шийдвэр гаргаж үр бүтээлтэй ажилласан. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын хөгжлийн үйл хэргийг дэмжин түүнд оролцоход бэлэн байна. Мөн Хятадын эдийн засагтай хамт хөгжихөд бэлэн байна гэж яриа уулзалтад оролцогсод илэрхийлжээ.

                                                                                 \Гэрэлт\

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100