CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ли Кэчян Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчидтай уулзав

03-23-2016 14:30

 

22-нд Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хайш-нань мужийн Сань-я хотод Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны улс орнуудын удирдагчдын анхны хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн Тайландын ерөнхий сайд Прают Чан-о-ча, Камбожийн ерөнхий сайд Хун Сен, Лаосын ерөнхий сайд Тхонгсинг Тхаммавонг, Мьянмарын дэд ерөнхийлөгч Сай Маук Кхам, Вьетнамын ерөнхий сайдын орлогч Фам Бинх Минх нартай уулзав.

Уулзалтын үеэр Ли Кэчян: Нэг жил гаруйн турш Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны механизм нь санаачилга байснаасаа бодит зүйл болох тийш алхам алхмаар хөгжиж, хамтын ажиллагааны үзэл ойлголтын бичиг баримтыг баталж, улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг болон хэлбэрэлтгүй хөгжил, нийгэм хүмүүнлэг зэрэг гурван тулгын чулуу, харилцан холбогдож нэвтрэх, үйлдвэрлэлийн чадавх, хил дамнасан эдийн засаг, усны эх үүсвэр, хөдөө аж ахуй, ядуурлыг бууруулах зэрэг хамтын ажиллагааны таван тэргүүлэх чиглэлийг тогтоож, зуу шахам төсөл дэвшүүлээд байна гэлээ.

Лань Цанжян-Меконг мөрний сав газрын хамтын ажиллагааны зургаан орон механизмын хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад ашигтай. Газар зүйн ойр дөт байрлал, хүмүүнлэгийн ойр дотно давуу талаа улам нэмэгдүүлэхэд ашигтай, олон орны нөөц баялаг, аж үйлдвэр, зах зээлийн харилцан нөхөх хүч боломжийг бүрэн ашиглахад ч ашигтай юм гэж тэрээр тэмдэглэв.   /D/

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100