CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах элсэлтийн шалгалт болов

03-21-2016 14:46

 

БНХАУ-ын Засгийн газрын 2016 оны тэтгэлгээр БНХАУ-ын их дээд сургуульд суралцах баклаварын ангийн элсэлтийн шалгалт 3-р сарын 19-ний өдөр МУИС-ын хичээлийн 2-р байранд боллоо. Шалгалтанд нийт 230 орчим хүүхэд оролцсон бөгөөд 123 хүүхэд нь элсэлтэнд хамрагдах юм. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Вэй, 1-р нарийн бичгийн дарга Дэбө нар шалгалтын газар дээр очиж ажиллав.

БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээс гадна, Күнзийн институтын, ӨМӨЗО-ны, Хятадын их дээд сургуулиудын тусгай тэтгэлэг зэрэг албаны тэтгэлгээр жил тутамд 1000 орчим хүүхэд БНХАУ-д сурах боломжтой бөгөөд үүний дээр хувийн зардлаар сурч байгаа олон хүүхэд байгаа гэж МУ-ын БШУЯ-ны ахлах мэргэжилтэн Я. Алтанцацрал хэлж байлаа. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д 8000 – 10000 орчим монгол хүүхэд сурч байна.

                \ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100