Гадаадын хэвлэлийнхэн хоёр чуулганд анхаарал хандуулжээ
03-17-2016 15:28
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган хөтөлбөрөө амжилттай дуусгаж, 16-ны үдээс өмнө өндөрлөсөн бол гадаадын хэвлэлийнхэн ихэд анхаарал хандуулсан "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг чуулганаар баталсан байна. Түүнчлэн ерөнхий сайд Ли Кэчян чуулганы дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, Хятад улсын эдийн засгийн хэтийн төлөвт итгэл дүүрэн байгаагаа мэдэгдсэн юм.
Германы Мэдээний Агентлаг тэмдэглэхдээ, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний дагуу, ирэх 5 жилд Хятад улс хот сууринд шинээр 50 саяас дээш ажлын байр бий болгож, хурдны авто зам, төмөр замыг өөрчлөн сайжруулж, техникийн дэвшлийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмрийг 60 хувьд хүргэх юм байна. Хятад улс бол дэлхийн 2 дахь том цогц бөгөөд энэ оны хоёр чуулганы хугацаанд гаргасан ирээдүйн хөгжлийнхөө тухай дохио нь олон улсын зах зээлийн анхаарлыг ихэд татаж байна гэжээ.
Францын Мэдээний Агентлаг мэдээлэхдээ, 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганаар 16-ны өдөр "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөр, "Буяны ажил үйлсийн тухай хууль" зэргийг хянан баталсан байна. Дурдууштай нь "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний дагуу, 2020 он гэхэд Хятад улсын ДНБ нь 2015 оны 67 их наяд 700 тэрбум юаниас 92 их наяд 700 тэрбум юань болон өсөн нэмэгдэх болно гэжээ.
Америкийн "CNBC" телевизийн сүлжээ мэдээлэхдээ, Хятад улсын засгийн газар 2016 оны эдийн засгийн өсөлтийн хурдаа 6.5-7 хувийн хооронд товлосон байна. Гаднынхан энэхүү зорилтод эргэлзээтэй байгаа хэдий ч Хятад улсын эдийн засаг нэгэнт товлосон зорилтдоо хүрэхгүй байх "боломжгүй" гэдгийг Ли Кэчян ерөнхий сайд онцолсон гэжээ.
"Ассосиатед Пресс" Агентлаг тэмдэглэхдээ, Хятадын удирдагчид сүүлийн үед эдийн засгийн тогтвортой байхын чухал чанарыг илүү онцлох болж. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улсын засгийн газрын тасралтгүй гаргаж багаа мэдээ мэдээлэл нь зах зээлийн итгэлийг нэгэнт сэргээж эхэлсэн байна гэжээ.
Хятад улсын дипломат харилцаа, эргэн тойрны орчин нөхцөлийн талаар Америкийн "CNBC" телевизийн сүлжээ ерөнхий сайд Ли Кэчяны үгнээс иш татан тэмдэглэхдээ, үнэнч шударга байр суурьтай байж, дипломат, энх тайванч арга барилаар асуудлыг зохицуулбал бүс нутгийн тогтвортой байдлыг бүрмөсөн хамгаалж чадах юм гэжээ.
\Д.Хүчитбаатар\