CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Олон улсын захад нефтийн үнэ өсөв

03-17-2016 14:07

 

АНУ-ын Түүхий нефтийн нөөцийн хэмжээний өсөлт төсөөллөөс доогуур болсноор олон улсын захад нефтийн үнэ 16-ны өдрөөс өсөж эхэлжээ.

АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар 16-нд нийтэлсэн түүхий нефтийн бүртгэлээс үзвэл, өнгөрөгч сард Америкийн үндэсний худалдааны түүхий нефтийн нөөц 1 сая 300 мянган баррелиас 523 сая 200 мянган баррель хүртэл нэмэгдсэнээр, өнөөгийн нөөцийн түвшин 2015 оны мөн үеийн 64 сая 700 мянган баррелиас дээгүүр болсон байна. Өнгөрөгч сард Америкийн түүхий нефтийн хэмжээ өдөр дараалан буурч, 10 мянган баррелиас 9 сая 68 мянган баррелиар багасжээ.

Хаах өдрөөс өнөөг хүртэл Нью-Йоркийн биржийн 2016 оны 4-р сард захиалгаа өгсөн хөнгөн нефтийн фьючерсийн үнэ 2.12 ам доллараар нэмэгдэж, баррель бүрдээ 38.46 ам долларт хүрсэн нь 5.83 хувиар өссөн үзүүлэлт юм. 2016 оны 5-р сард захиалга өгсөн Лондонгийн Брент нефтийн фьючерсийн үнэ 1.59 ам доллараар өсөж, баррель бүртээ 40.33 ам долларт хүрсэн нь 4.1 хувиар өссөн үзүүлэлт юм.

                                                                                          \Ренчинсоо\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100