Хятадын эдийн засагт хүндрэл бэрхшээл, хүсэл эрмэлзэл зэрэг оршиж байна
03-17-2016 15:13
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын эдийн засаг урт хугацаанд сайн байх талаар итгэл төгөлдөр байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятадын эдийн засагт хүндрэл бэрхшээл, хүсэл эрмэлзэл зэрэг оршиж байдаг бөгөөд хүсэл эрмэлзэл нь илүү байна гэжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах үед ингэж илэрхийлжээ.
Тэрээр Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөвийн тухай ярихдаа, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байна. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай гүн уялдаатай байдаг болохоор нөлөөлөгдөх болно гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятадын эдийн засаг өөрчлөлтийн үед байж, урт хугацааны турш оршсоор ирсэн зөрчил тодорхой болж, буурах дарамт ихсэж байна. Бүс нутаг болон салбар хоорондын зөрөө маш илэрхий болж байна. Саяхан гадаадын хэвлэлд мэдээлснээр, Хятадын нэг хүнд аж үйлдвэртэй танилцахад эдийн засаг тааруу байгаа нь мэдэгдэж байлаа. Харин шинжлэх ухаан техникийн хотхонд хүрэхэд их хөгжөөнтэй байж, эдийн засаг нь хоёр оронтой тоогоор нэмэгдэж байгаа шиг байсан. Энэ нь бидний судалгааны дүнтэй их адилхан байна. Хэрэг дээрээ Хятадын эдийн засагт хүндрэл бэрхшээл, хүсэл эрмэлзэл зэрэг оршиж байна. Бодит байдлаас харахад хүсэл эрмэлзэл нь илүү байна гэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятадын эдийн засаг урт хугацаанд сайн байх талаар бид итгэл дүүрэн байна. Энэ итгэл нь хий хоосон зүйл биш юм. Бид өөрчлөлт нээлтийг баримталдаг л юм бол Хятадын эдийн засаг хатуу газардахгүй гэдэгт итгэлтэй байна. Хятадын зах зээлд мөн их нөөц хүч байна. Ард олон шинийг бүтээх эрч хүчинтэй юм. Манай Засгийн газар зарим хамаарах ёсгүй зүйлийг хамаарч, үйлдвэрлэх хүчний хөгжлийг боогдуулсан байна. Үүний зэрэгцээ шударга өрсөлдөөний орчинг батлахад сайн хяналт тавьж чадсангүй. Иймээс өөрчлөлтөөр дамжин зах зээлийг нэн амьжиргааны хүчтэй, ард олныг нэн их шинийг бүтээх хүчтэй болгож, ард олны шаргуу хөдөлмөр оюун ухааны орон зайг өргөтгөж, Хятадын эдийн засгийн буурах дарамтыг багасгах хэрэгтэй гэжээ.