CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Соёлын болон ёс суртахууны хүчин чадлаар дэлхий нийтийн хүндэтгэлийг олох ёстой

03-16-2016 15:13

 

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд, бид соёлын өвийг хамгаалж байгаа нь хэрэг дээрээ соёлын үйлсийн хөгжлийг урагшлуулж, улмаар ёс суртахууны хүчин чадлыг нэмэгдүүлэн, эдийн засаг, нийгэм зохицолтой хөгжихийг ахиулах явдал юм гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сурвалжлагчидтай уулзаж, сурвалжлагчдын асуултад хариулав. Соёлын өвийн хамгаалалтыг чангатгах тухай асуултад тэрбээр хариулахдаа, өдгөө эдийн засгийн салбарт олноороо шүүмжлэлтэй хандаж буй цөөн бус асуудлууд оршиж байна. Хулхитуулан завших, хуурамчаар үйлдвэрлэх, итгэл үнэмшилгүй зэрэг асуудлыг мөн соёлын талаас үндэс шалтгааныг нь олж, засаж болох талтай гэв.

Ли Кэчян, зах зээлийн эдийн засаг бол хуулийн засаглалын эдийн засаг, мөн ч ёс суртахууны эдийн засаг юм. Соёлыг хөгжүүлэхийн дагуу ёс суртахууны хүчин чадлыг нэмэгдүүлж болох юм. Орчин үеийн болгох бүтээн байгуулалтыг урагшлуулахад, бодисын материалын баялгийг бүтээн нэмэгдүүлэхийн зэрэгцээ соёлоор дамжуулан ард түмэнд баялаг оюун санааны бүтээгдэхүүн хангаж, соёлын болон ёс суртахууны хүчин чадлаар дэлхий нийтийн хүндэтгэлийг олох ёстой гэсэн байна.

 

                                                                                          \Уртнасан.\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100