CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ли Кэчян: Хятад Америкийн хамтын ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байна

03-16-2016 14:52

 

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд Бээжинд хэлэхдээ, ноднин Хятад улс Америкийн хамгийн том худалдааны түнш болж, худалдааны хэмжээ 560 тэрбум ам долларт хүрсэн байна. Энэ нь Хятад Америкийн хамтын ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд санал зөрөлдөөнөөс хол их байгааг харуулж байна гэжээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян ерөнхий сайд дотоод гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулах үед ингэж илэрхийлжээ.

Тэрээр Хятад Америкийн харилцааны асуудлаар хариулах үед хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа эрүүл хөгжүүлэх гэвэл эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх зарчмыг баримтлах хэрэгтэй. Хятад Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг идэвхтэй ахиулахаар Хятад Америк хоёр тал бүгд илэрхийлсэн байна, бид Америкийн Хятадад хөрөнгө оруулах баримжааг нээлттэй болгох буюу идэг идгээр чөлөөтэй болгох болно гэвч адилхан байх хэрэгтэй, хоёр талын нээлттэй байх хэмжээ адил байх хэрэгтэй. Иймээс Америкийн тал ч Хятад Америкийн хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх явцдаа эрх тэгш хамтаар ашиг олох зарчмын дагуу ахиулахыг хүсэж байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, бидний хоорондын эрх ашиг тасралтгүй өргөжиж байна. Бидний хооронд гарсан санал зөрөлдөөнийг олон яриа хэлцлийн механизмаар дамжин ярьж болно. Үнэнч сэтгэлээр хандаж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авч байдаг л юм бол Хятад Америкийн хамтын ашиг сонирхол тасралтгүй нэмэгдэх болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америкийн гүнзгий хамтын ажиллагаа Хятад Америк хоёр оронд ашигтай төдийгүй дэлхий дахинд ч ашигтай. Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжил хоёр талд бүгд ашигтай юм. Энэ талаар Америкийн бизнесмен тодорхой мэдэж байгаа. Одоо Америкад их сонгууль болж байна, хэн ерөнхийлөгч болсон ч Хятад Америкийн харилцааны хөгжлийн их тал өөрчлөгдөхгүй гэдэгт би итгэж байна гэжээ.

 

 

 


 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100