CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Ши Жиньпин хэсгийн хэлэлцүүлэгт 6 удаа оролцов

03-16-2016 14:34

 

Улс ардын аж ахуй нийгмийн хөгжлийн "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хөтөлбөрийг хянан батлах нь энэ жилийн БХАТИХ-ын нэгэн чухал агуулга юм. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин "13-р 5 жилийн төлөвлөгөө"-г тогтоох ажилд маш их анхаарал тавилаа.

Орон нутгийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үеэр Ши Жиньпин дарга, "нийтийн бус өмчийн эдийн засаг манай улсын эдийн засаг нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсээр байна. Нийтийн бус өмчийн эдийн засгийн хөгжлийг урамшуулан дэмжих чиглэл бодлого өөрчлөгдөөгүй, цаашид мөн хөгжлийн сайн орчин нөхцөл бүрдүүлэх болно" гэжээ.

Тайваны удирдлага солигдох гэж байгаа болохоор Тайваний хоолойн хоёр эргийн харилцаа түүхэн сорилттой тулгарч байна. Ши Жиньпин дарга "1992 оны нийтлэг ойлголт" болон "Тайванийг тусгаарлах"-ын эсрэг байр суурийг дахин нотолж, хоёр эргийн хувь заяаны нэгдсэн цогцыг байгуулахыг уриалжээ.
Дарга Ши Жиньпин, "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаа бол ядуурлыг арилгах чухал цаг үе тул бид зоригоо чангалан хурдаа нэмэн урагшилж, 2020 он гэхэд хөдөө орон нутгийн бүх хүн амыг ядуурлаас ангижруулах хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, "үйлдвэрлэл нийлүүлэлтийн бүтцийн өөрчлөлтийг урагшлуулах бол хатуу бэрх үйл явц болох учир "нэмэх хасах" арга үйлдлийг сайтар эзэмшиж, олон зүйлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн ерөнхий хэмжээний нэмэгдлийг ахиулж, үр ашиггүй ба чанаргүй нийлүүлэлтийг багасгаж, үр ашигтай ба дунд өндөр төвшний нийлүүлэлтийг өргөтгөж, бүх талыг хамарсан үйлдвэрлэлийн хэмжээг дээшлүүлэх хэрэгтэй" гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "экологи хүрээлэн буй орчныг нүдний цэцгий мэт хайрлан хамгаалж, экологи хүрээлэн буй орчноо амь бие шигээ бодож, ногоон хөгжлийн арга хэлбэр болон амьдралын арга хэлбэр бүрдүүлэхийг урагшлуулах ёстой" гэжээ.

Ши Жиньпин армийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, "армийн шинэчлэл"-ийн үзэл санааг анх удаагаа системтэй тайлбарлаж, шинэ бүтээмжийг армийн байгуулалт хөгжлийн их талын чухал байранд тавихыг онцолж, "13-р таван жил" нь мөн батлан хамгаалалт болон цэрэг армийн байгуулалтын чухал цаг үеэ болно гэдгийг заалаа.
                                                                                       

                                                                                             \Хуар\

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100