CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Гадаад руу зугтаж гарсан авилгачдыг орох газаргүй болгоно

03-14-2016 17:38

 

13-ны өдөр болсон 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы 3-р бүгд хуралд дээд прокурорын газар болон дээд шүүх ажлаа тайлагнаж, зугтаж буй сэжигтэн болон шилжүүлсэн авилгын мөнгөний тухай тайлбарлажээ. Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян хэлэхдээ, өнгөрсөн онд гадаад руу зугтсан авилгын гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэх явцыг боловсронгуй болгож, уг ажилд идэвхтэй оролцсон гэжээ. Дээд прокурорын газрын ерөнхий прокурор Цао Жяньминь хэлэхдээ, эрхээ хэтрүүлэн ашиглаж гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын байгууллага олон улсын хэмжээнд гэмт хэрэгтэн, авилгын мөнгийг нэхэмжлэх тусгай үйл ажиллагаа зохион байгуулжээ. 2014 оны 10-р сараас хойш энэ мэт 124 сэжигтнийг буцааж, хүнд ноцтой гэмт хэрэг үйлдсэн 17 хэрэгтнийг хуулийн дагуу баривчиллаа гэжээ.

Гадаад руу зугтаж буй хүмүүс олон байгаа учраас түүнийг авилгатай тэмцэх Хятадын хоёрдугаар байлдааны талбай гэж хэлж болох юм. Авилгатай тэмцэх чадвар, хүчин улмаар дээшилж байна гэж судлаачид хэлж байлаа.

Сүүлийн жилүүдэд зарим албаны хүмүүс гадаадыг "Гэмт хэргээс зайлах диваажин" гэж үзэж, авилгын мөнгийг гадаад руу авч гарах нь хөрөнгө мөнгийг гадагш шилжүүлэх төдийгүй Хятадын хуулийн нэр хүнд, улсын дүр төрхийг ноцтой хохироожээ.

ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын удирдагчид авилгатай тэмцэж, олон улсын хэмжээнд зугтаж буй гэмт хэрэгтнийг нэхэмжлэх ажлыг маш чухалчилж, холбогдох байгууллага харилцааны эрчээ нэмэгдүүлэн, гадаад орныг авилгачдын "Гэмт хэргээс зугтах диваажин " болгож болохгүй. Авилгачид тэнгэрийн хязгаарт хүрсэн ч тэднийг хуулийн дагуу буцааж авчрах хэрэгтэй гэж шаарджээ.      \Сарантуяа\

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100