CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

4-р бүгд хурлаа хийв

03-14-2016 10:14

 

12-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р хурлаас 4 дэх уаагийн бүгд хуралдаанаа хийв. 15 гишүүн улс төрийн бүтээн байгуулалт болон нэгдмэл фронтын УТЗЗ-ийн ажлын тайланд үг хэлэв. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны дарга Юй Жэншэн хуралд оролцов.

Ван Чуаншү гишүүн хэлэхдээ, намаа бүх талаар төв чангаар засаж, намын улс төрийн байдал болон нийгмийн байдлыг шинэчилж, намын төр барих байр суурийг улам бэхжүүлж, ард иргэдэд нэн их ашиг хүртээж, нам, цэрэг, ардын сэтгэлийг нэгтгэн төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ.

Жэн Жяньбан гишүүн хэлсэн үгэндээ, "13-р таван жил"-ийн хугацаанд оюуны өмчийн салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрчимжүүлж, шинийг санаачлахаар дамжин хөгжих стратегийг урагшлуулах талаар тодорхойлох хэрэгтэй хэмээн санал болгожээ.

Улсаа засаж, төрөө мандуулан, шургуу хатуужилтай хичээн зүтгэхээ урьдал болгохыг Шюй Хүй гишүүн уриалав.

Жан Шипин 4 гишүүнийг төлөөлөн үг хэлэх үедээ, насжилтын асуудлыг улсын төлөвлөлтэд оруулж, өндөр настны эрүүлийг хамгаалах боловсролыг өрнүүлж, өндөр настнуудад чиглүүлсэн олон нийтийн салбаруудыг хөгжүүлэх ёстой гэжээ.

Нурлан Абдуманжин гишүүн тэмдэглэхдээ, шашны хэт даврагч үзэл санааны нэвчилтийг хязгаарлаж, террорист хүчирхийлэлийн гэмт хэрэгт цохилт өгч, бүх Хятадаараа ижил нэгдмэл үзэл санааг бий болгож, хамтаар сэргийлэн хамгаалж, идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Шашны хэт даврагч үзэл санааны мөн чанар болон хор хөнөөлийг гүнзгий таньж, шашны хэт даврагч хүчний гэмт чанарыг хатуу илчилж, шашны хэт даврагч үзэл санааны нэвчилт эвдлэгийг хатуу хязгаарлаж, түүний түгэн дэлгэрэлтийг хамтаар эсэргүүцэх хэрэгтэй гэжээ.

Тусгай урилгаар хуралд оролцсон Ань Хүй мужийн УТЗЗ-ийн гишүүн Хэ Жүнвэнь хэлэхдээ, УТЗЗ-ийн хэр тэнцсэн гишүүн байж, гишүүн бүр өөрийн өнгө гялбаатай байхын зэрэгцээ ард иргэдэд хайр халамж хүртээж, нам засгийн хайр халамжийг түгээж, УТЗЗ-ийн үйл ажиллагааг улам бодит үр дүнтэй, улам хүчин төгөлдөр болгох ёстой гэжээ.

 

 

 

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100