CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ирэх хэдэн жилд автомат түдгэлзүүлсэн механизмыг хэрэгжүүлэхгүй

03-13-2016 13:32

 

12-нд Хятадын Үнэт цаасыг зохицуулах хорооны дарга Лю Шиюй 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, автомат түдгэлзүүлсэн механизмын үйл ажиллагааг зогсооно. Ирээдүйн хөрөнгийн зах зээлийн өөрчлөлт нь эрхбиш Хятадын үндсэн байдалтай нийцсэн байх хэрэгтэй. Ирэх хэдэн жилд, Хятадын дунд жижиг хөрөнгө оруулагчаар гол болгосон зах зээлийн бүтцэд үндсэн чанартай өөрчлөлт гарахгүй, автомат түдгэлзүүлсэн механизмын үйл ажиллагаа явуулах үндсэн нөхцөлийг ч бүрдүүлэхгүй гэжээ.

Тэрээр: анх уг механизмыг судалж хэрэгжүүлэхдээ хувьцааны захын асар их хэлбэлзэлтээс урьдчилан сэргийлж, хөрөнгө оруулагчдыг илүү сайн хамгаалах, ялангуяа дунд жижиг хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахын төлөө хэрэгжүүлсэн юм. Гэвч хэрэгжүүлсний дараа, уг механизм нь уналтад туслах үр дүнг бий болгосноор, Үнэт цаасыг зохицуулах хороо энэхүү механизмыг зогсоосон гэжээ. 
                                                                                    \Ренчинсоо\
 

 

 

 

 


 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100