CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын банк санхүүгийн салбар ерөнхийдөө тогтвортой үйл ажиллагаа явуулж, эрсдэлийг тогтоон барьж байна

03-13-2016 14:09

 

12-нд Хятадын банк санхүүгийн хяналт удирдлагын комиссын дарга Шан Фүлинь 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд, Хятадын банк санхүүгийн салбар ерөнхийдөө тогтвортой үйл ажиллагаа явуулж, эрсдэлийг тогтоон барьж байна, олон үзүүлэлт нь зарим хөгжсөн орнуудын дундаж төвшнөөс сайн байна гэжээ.
  
Тэрээр танилцуулж хэлэхдээ, 2015 оны эцэс хүртэл, худалдааны банкны хөрөнгийн хүрэлцээтэй хэмжээ 13.45 хувьд хүрч, ерөнхий төвшин нэлээд өндөр байна. Уг банкны чанаргүй зээлийн хэмжээ 1.67 хувьд хүрсэн нь олон улсын төвшнөөс доогуур байна гэжээ.  

 

2015 онд банк санхүүгийн салбарын орлогын өсөлт зохих хэмжээгээр буурсан ч суурь тоо, ашиг нь мөн л өндөр байж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний чадавх нэлээд сайн байсан. Хятадын банк санхүүгийн салбарын хөрөнгийн ашгийн хэмжээ 1.1 хувь, капиталын ашгийн хэмжээ 14.98 хувь байгаа нь зарим хөгжсөн орнуудын дундаж төвшнөөс сайн байна гэжээ.

                                                                                             \Ренчинсоо\
 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100