CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг шилжүүлэхэд доголдол оршиж байна

03-12-2016 14:07

 

Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян энэ оны "Хоёр чуулган"-д "Засгийн газрын ажлын тайлан" тавихдаа, 2020 он гэхэд шинжлэх ухаан технологийн ололт амжилтаас эдийн засагт үзүүлэх хувь нэмрийн хэмжээг 60 гаруй хувьд хүргэнэ гэж онцолжээ. 10-нд Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Яамны сайд Ван Ган хэлэхдээ, энэ зорилтод хүрэхэд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд шинжлэх ухаан технологийн ололт амжилтын талаар мэргэжлийн үйлчилгээний эгнээ, индрийн бүтээн байгуулалт хийхэд туслах явдал нь ирээдүйд анхаарал тавих ажлын гол талуудын нэг болно гэжээ.

Тоо баримтаас үзвэл, Хятад улс сүүлийн хэдэн жил шинжлэх ухан технологийн ололт амжилтыг шилжүүлэх талаар зохих амжилтад хүрсэн, гэвч доголдол оршсон хэвээр байна гэж Ван Ган тэмдэглээд, ирээдүйд Шинжлэх Ухаан Технологийн Яам аж ахуйн нэгж, их дээд сургуулиудын нягт хамтран ажиллах явдлыг голчлон ахиулж, их дээд сургуулиудын шинжлэх ухаан технологийн нөөц хүчний нээлттэй байхыг дэмжиж, аж ахуйн нэгжүүдэд технологийн судалгаа хөгжлийн үйлчилгээ, хяналт, туршилт, зөвлөмж зэргийг хангаж, технологийн шилжүүлэлтийг ахиулна. Үүний зэрэгцээ, технологийн зах зээлийн байгуулалтыг түргэтгэн, аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээнд мэргэшсэн мэргэжлийн эгнээг бүрдүүлнэ гэж илэрхийлжээ. /D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100