CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Юй Жэншэн нарын зэрэг нам төрийн удирдагчид хянан хэлэлцүүлэгт оролцов

03-12-2016 12:48

 

Юй Жэншэн, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид 11-нд 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцсон байна.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, УТЗЗ-ийн БХ-ны дарга Юй Жэншэн Юаньнань мужийн төлөөлөгчдпийн хянан хэлэлцүүлэгт оролцжээ. БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Жан Дэжянгийн хийсэн Байнгын Хорооны ажлын тайланг бүрэн сайшааж байгаагаа тэрээр илэрхийлсэн байна. Үндэстний асуудлыг зохицуулах Хятадын онцлогтой зөв замыг баримтлахыг тэрээр онцолсон байлаа.

ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, ХКН-ын ТХ-ны Сахилга Бат Шалгах Хорооны дарга Ван Чишань Гүйжөү мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт, ХКН-ын ТХ-ны УТТ-ны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли Шааньши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцов.

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100