Хятад улс соёлын бүтээгдэхүүн экспортолдог хамгийн том орон боллоо
03-11-2016 11:06
ЮНЕСКО-ийн тоо бүртгэлийн судалгааны хүрээлэнгийн нийтэлсэн хамгийн шинэ "Соёлын худалдааны даяаршил: Соёлын хэрэглээний өөрчлөлт-2004-2013 оны соёлын бүтээгдэхүүн болон үйлчилгээний олон улсын солилцоо" гэх тайланд, Хятад улс Америкаас давж дэлхийн хамгийн том соёлын бүтээгдэхүүн экспортлогч орон боллоо гэжээ.
Тайланд, дэлхийн эдийн засаг саарч буйн нөлөөгөөр кино, дуу хөгжмийн зонхилох олон хэрэглэгчид интернет сүлжээгээр үйлчлүүлэх болж байна. Гэвч 2004-2013 онд соёлын бүтээгдэхүүний худалдаа мөн хоёр дахин нэмэгдсэн гэжээ. Уг тоо бүртгэлийн хүрээлэнгийн хариуцлагатан Монтоя: 2013 онд дэлхийн соёлын бүтээгдэхүүний нийт хэмжээ 212 тэрбум 800 сая ам долларт хүрлээ. Энэ нь 2004 оны тус салбарын худалдааны хэмжээнээс хоёр дахин өндөр байна. Соёлын аж үйлдвэрийн өнөөдрийн дэлхийн эдийн засагт ямар үүрэг гүйцэтгэж байгааг энэ нь гэрчилж байна гэжээ.
Тайланд, Хятад улс соёлын бүтээгдэхүүн экспортолдог хамгийн том орон болсон. Дараа нь Америк орж байна. 2013 онд Хятадын соёлын бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ 60 тэрбум 100 сая ам долларт хүрч, Америкийн 27 тэрбум 900 саяас нэг дахин гаруй их байна. Америк хэдийгээр соёлын бүтээгдэхүүн экспортлогч хамгийн том орон биш болсон ч импортлогч хамгийн том орон хэвээр байна гэжээ. /Баатар орчуулав/