CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Ногоон хөгжлөөр дэлхийн уур амьсгалыг цэвэршүүлэхэд оролцоно

03-11-2016 14:46

 

10-нд гишүүн Ше Женьхуа УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 4-р чуулганд, УТЗЗ-ийн хүн ам, эх баялгийн хорооны өмнөөс хэлсэн үгэндээ, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй хандах нь шинийг зохион бүтээх, зохицонгуй, ногоон, нээлттэй, хуваалцах таван том хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахыг биелүүлэх, шинэ Хятад улс байгуулагдсан 100 жилийн үеэр баян чинээлэг, ардчилсан, соёл иргэншилт, эе зохицолтой социалист орчин үеийн улс орон байгуулах тэмцлийн зорилтыг биелүүлэхийн шаардлага, мөн дэлхийг засахад идэвхтэй оролцож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үүрэг хариуцлага хүлээнэ гэжээ.

Ше Женьхуа, 13-р таван жилийн төлөвлөгөөн дэх уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах бодлого үйл ажиллагааг эрчимжүүлэхийг санал болголоо. Хүчтэй арга хэмжээ авч, 13-р таван жилийн төлөвлөгөөний нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулахыг багасгах зорилтыг эрчимжүүлж, 2020 он гэхэд ДНБ-ны нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээг 2005 оны үндсэн дээр дахин 45 хувиар бууруулах зорилтыг биелүүлэх ёстой. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах хууль тогтоох ажлыг эрчимжүүлж, гадаадын эерэг сөрөг хоёр талын туршлагаас суралцаж, ногоон хөгжлийн төрөл бүрийн ажил үйлс хуулийн үндэслэлтэй байхыг батлах хэрэгтэй гэжээ. /Баатар орчуулав/

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100