CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян, Лю Юүньшань нар хянан хэлэлцүүлэгт оролцжээ

03-10-2016 11:24

 

Гуандүн мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцох үе Ли Кэчян хэлэхдээ, Гуандүн бол үндэсний хөгжлийн чухал тулгуур бүс, өөрчлөлт нээлтийн "хошууч бүс" юм. Гуандүнчүүд хүнээс өмнө урьтан амжиж, хүнд үүргийг дааж ажиллахыг хүсэж байна. Үүнд: нэгд, бүтцийн өөрчлөлт, тэр тусмаа хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг ахиулж, засаглалаа улам цомтгон, үйлчилгээгээ сайжруулж, өөрчлөлт нээлтэд түшиглэн эдийн засгийн тогтвортой түргэн хөгжлийг биелүүлэх хэрэгтэй. Хоёрт, шинэ эдийн засгийг хүч тавин хөгжүүлэх хэрэгтэй. Олон нийтийн үйлс эрхлэлт болон шинийг санаачлахыг дэмжиж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарыг бүхнийг хамарсан шинэ техник, шинэ төлөв, шинэ загварыг ахиулж, "дутуугаа нөхөх" болон уламжлалт аж үйлдвэрийг өөрчлөн сайжруулахад хөрөнгө оруулахаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Гуравт, иргэдийн амьжиргааг тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй. Ажлаар хангах, онцгойлон их дээд сургууль төгсөгчид болон хот орж хөлсний ажил хийж байгаа тариачдад олон нийтийн үндсэн үйлчилгээ хангаж, агаарын бохирдол, хүрээлэн байгаа орчин муудах асуудлыг шинжлэх ухаанчаар зохицуулж, иргэдийн эрүүл мэндийн чансааг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.

Хайнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үе Лю Юүньшань хэлэхдээ, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах болон соёлын байгуулалтын аль аль ч дутагдаж болохгүй. Социализмын өртгийн үзлийн байгуулалтыг гүнзгийрүүлж, эх оронч үзлийг улам бадруулах хэрэгтэй. Нийгэм нийтийн хэв суртлыг цэгцэлж, гаж буруу үзэл суртлыг арилган, ногоон хөгжлийг эрэлхийлэх хэрэгтэй гэжээ.

                                                                                                            

                                                                                             \Д.Хүчитбаатар\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100