CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Солонгосын хойгийн цөмийн асуудлаар илтгэл тавив

03-08-2016 18:08

 

   8-нд Бээжин хотноо Хятадын ГХЯ-сайд Ван И илтгэл тавьж, Хятад улс Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүний хувьд Аюулгүйн зөвлөлийн 2270-р тогтоол зэрэг шийдвэр тогтоолуудыг биелүүлэх үүрэг, хүчин чадалтай. 2270-р тогтоолыг бүх талаар, бүрэн төгс хэрэгжүүлэх хэрэгтэй. Хориг тавих нь шаардлагатай арга хэмжээ, тогтвортой байдлыг хамгаалах нь одоогийн хамгийн чухал ажил, хэлэлцээ хийх нь хамгийн үндсэн арга зам юм гэжээ.

   8-нд Ван И 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн бага хуралд хандаж, Хойд Солонгост хориг тавих талаарх асуултад хариулахдаа, тус хойгт байдал хурцдаад, "нумаа татан сумаа онилж" дарийн утаа үнэртэж байна. Энэ байдал барианаас алдагдах юм бол нийтэд гамшиг тарих болно. Тус хойгийн хамгийн том хөрш Хятад орон хойгийн тогтвортой байдал эвдэгдэхийг зүгээр хараад суухгүй, өөрийн орны аюулгүй байдал, ашиг сонирхол хохирохыг хүлээн зөвшөөрөхгүй. Зөрчил маргааныг цаашид хурцатгахгүйн тулд хүлээцтэй байхыг талуудад хатуу шаардаж байна гэжээ.

                                 \Ц\

 

 

 

Гаргагч:Н.Царс | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100