CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Төрийн өмчит аж ахуйн нэгж өөрчлөлтөөс татгалзаагүй

03-07-2016 13:42

 

6-нд Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Шүй Шаоши 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 4-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд: Энэ он бол Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн үүргийг хэрэгжүүлэх жил болно. Аж ахуйн нэгжийн боловсон хүчин, ажилтнууд өөрчлөлтийг дэмжиж буй бөгөөд өөрчлөлтөөс татгалзаагүй гэв.

Тэрээр: Өнгөрсөн жил Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийн төслийг тогтоох жил байсан бөгөөд 3 талыг голлон хамруулсан юм. Нэгд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай удирдах санал. Хоёрт, иж бүрэн баримт бичиг. Гуравт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд төрийн өмчлөлийн хэлбэр бүхий эдийн засгийг хөгжүүлэх санал гэв.

Тэрээр хэлэхдээ, Бодит өөрчлөлтийг эхлүүлээд байгаа бөгөөд төрийн өмчийн хорооноос удирдаж буй аж ахуйн нэгж 112 -оос 106 хүртэл хасагдаж, олон аж ахуйн нэгжид төрөл бүрийн өмчлөлийн хэлбэр бүхий өөрчлөлтийг хийж байна гэв.

Энэ он өөрчлөлтийн үүргийг хэрэгжүүлэх жил болохоор өнгөрсөн жил гаргасан баримт бичгийн дагуу төрөл бүрийн өөрчлөлт, туршилтын ажлыг эхлүүлнэ. Хятадын хөгжил шинэчлэлийн хороо цахилгаан эрчим хүч, нефть, төмөр зам, иргэний агаарын тээвэр, цахилгаан холбооны салбарт олон төрлийн өмчлөлийн эрхийн өөрчлөлт хийнэ гэж Шүй Шаоши тэмдэглэв. \Урьхан\

 

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100