CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Хятадын хөгжилд тулгарч буй хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт, ашигтай нөхцөлийн талаар ярив

03-05-2016 13:09

 

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, олон талын байдлыг ерөнхийд нь шинжилж үзвэл, Хятадын энэ оны хөгжилд тулгарч буй хүндрэл бэрхшээл улам их, өрсөлдөөн сорилт улам хүнд байгаа болохоор бид хатуужилтай ажиллах бүрэн бэлтгэл хийх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

Олон улсын байдлаас үзвэл, дэлхийн эдийн засагт гүнзгий тохируулалт, сэргээх хүч дутагдаж, олон улсын худалдааны өсөлт саарч, банк санхүү, их хэмжээний бараа таваарын зах зээл хэлбэлзэлтэй, геополитикийн эрсдэл даамжирч, гадаад орчны тогтворгүй хүчин зүйл нэмэгдэж буйгаас манай орны хөгжилд үзүүлэх нөлөөг доогуур төсөөлж болохгүй гэж тэрээр илэрхийлэв.

Дотоодын байдлаас үзвэл, урт хугацаанд хуримталсан зөрчил, эрсдэл цаашид тодорч, эдийн засгийн өсөлтийн хурд өөрчлөгдөж, бүтцийн тохируулалт дуншиж, шинэ хуучны хөдөлгөх хүч халаа солио хийж, эдийн засгийн буурах дарамт улам ихэслээ. /D/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100