CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян: Энэ оны хөгжлийн гол зорилтыг танилцуулав

03-05-2016 13:34

 

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд хийсэн Засгийн газрын ажлын тайландаа, энэ оны хөгжлийн гол урьдчилсан зорилт нь дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 6.5-7 хувьд хүргэж, оршин суугчдын хэрэглээний үнийн өсөлтийг 3 хувь орчим байлгах, хот суурин газрын 10 сая хүнийг шинээр ажлаар хангах, ажилгүйдлийн хэмжээг 4.5 хувьд тогтоон барьж, импорт экспортыг тогтвортой байлган, олон улсын орлого зарлагыг үндсэндээ тэнцвэртэй байлгаж, оршин суугчдын орлого болон эдийн засгийн өсөлтийг зэрэг нэмэгдүүлэх болно. ДНБ дэх эрчим хүчний нэгжийн хорогдлыг 3.4 хувиар буруулж, бохирдол ялгаруулах хэмээг үргэлжлэн буруулна гэжээ.
  
Тэрээр: Эдийн засгийн өсөлтийн зорилтыг 6.5-7 хувьд хүргэхээр төсөөлж байгаа нь тал бүрээр чинээлэг нийгмийг байгуулах зорилттой уялдуулж бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулах шаардлагыг бодолцсон хэрэг бөгөөд зах зээлийг тогтвортой удирдахад тустай юм. Тогтвортой өсөлтийн гол нь ажлаар хангахыг баталгаажуулж, иргэдэд ашиг хүртээхийн төлөө юм. 6.5-7 хувийн өсөлт нь нэлээд бүрэн хэмжээнд ажлаар хангахыг биелүүлж чадна гэжээ.

                                                                           \Ренчинсоо\

 

 

 


 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Видео мэдээ
860010-1116160100